solongonews
100 грамм сарны дээжийг Хятадын Үндэсний музейд дэлгэжээ
2021-02-28 20:18
100 грамм сарны дээжийг Хятадын Үндэсний музейд дэлгэсэн байна.

        БНХАУ “Chang'e-5” сансрын автомат станцаар авчирсан Сарны дээжийг олон нийтэд сонирхуулахаар Хятадын Үндэсний музейд 02-р сарын 27-ны өдөр 100 граммыг дэлгэн тавьжээ. Сарны гадаргуугаас цуглуулсан дээжийг хиймэл болроор хийсэн саванд хийв.

  Хятадын үндэсний хүрэл эдлэл болох “зунь”-ийн загвараар бүтээсэн тус сав нь 38.44 см өндөр, 22.89 см өргөн юм. Эдгээр хэмжээ нь Дэлхийгээс Сар хүртэлх дундаж зай /384400 км/ болон “Chang'e-5” аппаратын судалгаа хийсэн хугацааг /22.89 хоног/ төлөөлж байгаа юм.

Үндэсний музейд зохион байгуулж буй үзэсгэлэнд Сарны дээжээс гадна сансрын аппараттай холбоотой 40 гаруй үзмэрийг гэрэл зураг, дүрс бичлэгүүдийн хамт дэлгэн тавьжээ. Тус үзэсгэлэнг Бээжин хотод дэлгэсний дараа Сарны дээжийг орон даяар аялуулан үзүүлнэ.

“Chang'e-5” нь Сарнаас 1731 грамм дээж цуглуулсныхаа дараа өнгөрсөн 12 дугаар сарын 17-нд Дэлхийд эргэн ирсэн юм. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл