solongonews
2019 оны Олон улсын хүнд, хөнгөн атлетикийн холбооны замын гүйлтийн марафоны хурал удахгүй болно
2019-05-20 11:38
2019 оны Олон улсын хүнд, хөнгөн атлетикийн холбооны замын гүйлтийн марафоны хурал тун удахгүй болох гэж байна.

     2019 оны Олон улсын хүнд хөнгийн атлетикийн холбоогийн замын гүйлтийн марафны хурал 2019 оны 5 сарын 30-ий өдрөөс 6 сарын 2-гийн өдөр болтол Гансү мужийн Ланьжөү хотод явагдах болно, Олон улсын хүнд хөнгийн атлетикийн холбоогийн C E O зэрэг холбогдох хүмүүс тус хуралд оролцох болно.

Ланьжөү хотын Спортын товчооны дарга Ван Жэншю:

-  2019 оны Олон улсын хүнд хөнгөн атлетикийн холбооны замын гүйлтийн марафоны хурлын бүх төрлийн бэлтгэл ажил одоо ид эмх цэгцтэй явагдаж байна, Америк, Франц, Итали зэрэг 44 улс, газар орноос ирсэн нийт 125 нэрс олон улсын зочид хуралд  урилгаар оролцоно, Үүнд, Олон улсын хүнд хөнгөн атлетикийн холбооны албан тушаалтан, илтгэл тавих олон улсын зочин, Олон улсын хүнд хөнгөн атлетикийн холбооны замын гүйлтийн марафоны зөвлөлийн гишүүн зэрэг багтаж байна. Олон улсын хүнд хөнгөн атлетикийн холбооны тэмдэгт марафон тэмцээний 50 нэр бүхий төлөөлөгчид  тус удаагийн хуралд оролцох юм.

Тус удаагийн марафон тэмцээнд 5 километр, хагас зай, бүх зай гурван төрлийн тэмцээн тохируулж, нийт 19 улс ба газар орны 138071 хүүн бүртгүүлжээ. Хоёр ээлжийн сугалаа сугалж нийт 40007 хүн тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.

Ланжөүгийн олон улсын марафон тэмцээн 2011 онд эхэлж, 2017 он 12-р сард Олон улсын хүнд хөнгөн атлетикийн холбооны алтан медалийн тэмцээн болж зэрэглэл ахив. Ланжоүгийн энэхүү марафон тэмцээн нь өдгөө улсын дотоодод явагдаж байгаа далайн түвшнээс хамгийн өндөр газарт болж буй алтан медалийн тэмцээн учир басхүү “Дэд өндөрлөгийн марафон тэмцээн” гэж нэрлэгдэж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл