solongonews
Хятад улс ус хэмнэх арга хэмжээ авч байна
2017-11-29 17:02
Хятад улс ирэх сараас эхлэн Бээжин зэрэг 9 хот, муж, өөртөө засах оронд усны эх үүсвэрийн татварын өөрчлөлтийн цэг гарган ажиллуулж, усны зохисгүй хэрэглээг хязгаарлан, усны эх баялгийг хэмнэх гэж байна.

2016 оны 7 дугаар сард Хятад улс Хэбэй мужид усны эх баялгийн татварын өөрчлөлтийн туршилтын цэг гарган ажиллуулж, өмнө нь хэрэгжүүлж байсан усны эх баялгийн хураамжийг тэглэж,  усны эх баялгийн татвар авдаг болсон юм. Тус мужийн хүн нэг бүрт оногдох усны эх  баялаг Хятадын дундаж түвшний 1/7 хувьтай тэнцэж, хөрсөн доорх усыг хэтрүүлэн  ашигласан хэмжээ, талбайгаар Хятадын 1/3 хувийг эзэлдэг. Хэбэй муж хөрсөн доорх усыг хэтрүүлэн ашигласан хэмжээгээр хамгийн ноцтой. Үүний улмаас хөрсөн доорх усны түвшин доошилж, газар доош суун, ан цав гарах зэрэг асуудал үүсэж, экологийн орчин, тогтвортой хөгжилд ноцтой нөлөөлж байгаа юм. Хэбэй мужийн  Сангийн танхимын дэд дарга Ли Жиеган танилцуулж хэлэхдээ:

- Хөрсөн доорх усны татварыг хөрсөн дээрх усныхаас хэтрүүлэн ашигласан бүсийн татварыг хэтрүүлж ашиглаагүй бүсийнхээс  өндөр болгосон. Шугам сүлжээнд холбогдсон нутгийн татвар холбогдоогүй бүсийнхээс өндөр, онцгой ажил төрөлд татварын өндөр стандарт хэрэгжүүлж, хэтрүүлэн  ашигласан тариалангийн усалгаанд бага татвар ноогдуулах стандарт хэрэгжүүлж  байна. Ноцтой хэтрүүлэн ашигласан бүсийн үйлдвэр худалдааны ажил төрлийн усны  татварыг дээд тал нь шоо метр бүрт 6 юань байхаар тогтоосон нь урьд хурааж байсан усны эх баялгийн хураамжаас гурав дахин илүү байна. Онцгой ажил төрлийн усны татварын дээд хэмжээ шоо метр бүрт 80 юань байхаар тогтоосон нь урьд хэрэгжүүлж  байсан усны эх баялгийн хураамжаас 40 дахин илүү байна гэсэн байна.    

Жил гаруй туршилт хийсний дараа Хэбэй мужийн хөрсөн доорх усны хэт ашиглалтыг тогтоон барьж, ус их зарцуулдаг аж ахуйн нэгжийг ус хэмнэх болгож, ус ашиглах  хэлбэрийг нь өөрчилж чадсан юм. 

Энэ оны 12 дугаар сарын 1-нээс Хятад  улс усны нөөцийн татварын өөрчлөлтийн туршилтын цэгийн ажлыг өргөжүүлэх юм байна. Энэ удаагийн туршилтын цэгийг өргөтгөх ажил усны нөөцийн эрэлт хэрэгцээний зөрчил ихтэй Хятадын умард нутгийг хамарчээ. Хятадын Сангийн яамны татварын удирдах газрын дарга Ван Жяньфань танилцуулахдаа: 

- Туршилтын  цэгийг өргөтгөх замаар, татвар хураамжийн хөшүүргийн зохицуулах үүргийг  ахиулахад ашигтай төдийгүй усны зохисгүй хэрэглээг үр ашигтай тогтоон барьж,  усны нөөцийг хэмнэж чадна. Мөн усны нөөцийн татвар хураамжийн дүрэм заалтыг улам  сайжруулахад ашигтай юм гэж хэллээ. 
Энэ удаагийн туршилтын цэгийг өргөтгөх  ажил татварын стандартын талаар туршилтын цэгийн мужуудад татварын хэмжээг хамгийн бага байлгахаар тогтоосон бөгөөд усны хэрэглээний янз бүрийн чанараар татварын хэмжээг ялгаатай тогтоох дүрэм хэрэгжүүлжээ. 

Олон жилийн  турш Хятадын усны эх баялгийн дундаж хэмжээ 2.8 их наяд шоо метр, хүн нэг бүрт  оногдох хэмжээ нь дэлхийн дундаж хэмжээний 28 хувийг эзэлж байна. Хятадын  Санхүү, эдийн засгийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн дарга Лю Чанши:  Усны эх баялгийн татварын тогтолцоог өөрчлөх туршилт хийж байгаа нь Хятадын усны нөөц баялаг хомсдож байгаад чиглүүлэн хэрэгжүүлж буй арга хэмжээ юм  гэж хэлсэн байна. 

- Хятадад усны нөөц баялаг хомсдож, дэлхийн дундаж хэмжээний ердөө 28 хувийг л эзэлж  байна. Үүнд чиглүүлэн зохистой арга хэмжээ авч, хүмүүсийг ус хэмнэх дадал  зуршилтай болгох хэрэгтэй гэж илэрхийллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл