Хятадын бие дааж зохион бүтээсэн том оврын нисэх онгоц тун удахгүй нислэг үйлднэ
2017-02-06 20:34
Энэ сарын 6-ны өдөр Хятадын бизнес зориулалттай нисэх онгоцны ХХК-иас холбогдох эх сурвалж мэдээлснээр, С-919 маркийн том оврын нисэх онгоц 2017 оны эхний жилд анхны нислэгээ хийхээр төлөвлөөд байгаа аж.

С-919 маркийн нисэх онгоц бол Хятад улсын бие дааж зохион бүтээсэн, 150-аас дээш суудалтай дунд богино зайн нислэгийн зориулалттай зорчигч тээврийн нисэх онгоц бөгөөд одоогоор олон улсын хэмжээнд өргөн ашиглагдаж байгаа "Аэробус-320", "Боинг-737" зэрэг онгоцтой өрсөлдөх юм байна. Тус онгоцыг үйлдвэрлэгчид одоогоор 570 захиалга аваад байна.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
