solongonews
ХКН-ын ХIХ-р их хурлыг Монгол Улсын сэтгүүлчид анхааралтай ажиглаж байна
2017-10-20 21:16
ХКН-ын ХIХ-р их хурлыг Монгол Улсын сэтгүүлчид анхааралтай ажиглаж байна.

Энэ өдрүүдэд ХКН-ын 19-р их хурал үргэлжилж байгаа билээ. Хөрш орны хувьд Монгол улс нь энэ хурлаас гарах шийдвэр, бодлогыг анхааралтай харж байна. Тухайлбал, МОНЦАМЭ агентлагаас “Энэ удаагийн их хуралд ХКН-ын 89 сая гаруй гишүүнээс сонгогдсон, 2300 гаруй төлөөлөгч оролцож байна. Таван жил тутам зохион байгуулдаг хурлын үеэр Хятадын шийдвэр гаргах дээд байгууллага болох Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийг шинээр томилно” гэж мэдээлжээ.

Мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон Еаglе телевизээр ХКН-ын 19-р хурлын үйл явцыг онцлон мэдээллээ. Тодруулбал, “Хурлын эхэнд Си Зиньпин ХКН-ын 18-р их хурлаар хэлэлцэн баталсан шийдвэрийн хэрэгжилтийн талаар тайлан танилцуулсан. Энэ таван жилд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 54 их наяд юаниас 80 их наяд юань болтлоо өсч, 60 сая хүнийг ядуурлаас гаргасан байна. Цаашид ч гэсэн ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор их, дээд сургуулийн ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс ажил олголттой холбоотой тодорхойгүй байдлыг арилгахыг зорьж байна. Ингэхийн тулд дундаж давхаргынхны орлогыг дэмжиж, 2050 он гэхэд Хятадуудын ихэнх хувийг энэ давхаргын иргэд бүрдүүлдэг болно гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин онцоллоо” гэсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mn.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл