solongonews
Шар луувангийн шүүс
2019-06-04 22:16
Шар лууванд байдаг каротин нь А аминдэмийг үүсгэдэг учир хүүхдийн өсөлт хөгжилд маш чухал үүрэгтэй байдаг.

Шар лууванд байдаг каротин нь А аминдэмийг үүсгэдэг учир хүүхдийн өсөлт хөгжилд маш чухал үүрэгтэй байдаг. Хэрэв хүнд хоногт дунджаар 1,5мг А аминдэм хэрэгтэй гэж үзвэл өдөрт 1шар лууван идэхэд л хангалттай байдаг. Хүүхдийн өсөлт хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг тул маш хэрэгтэй. А аминдэм дутагдсанаас хүн шөнийн харалган болох, нүдний хараа муудах, тахиан сохор хэмээх өвчнөөр өвчилдөг. Иймд хоол хүнсэндээ шар лууванг их хэмжээгээр хэрэглэвэл дээрх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна

Сульдаа өвчтэй бага насны хүүхдэд шар луувангийн шүүс сайн нөлөө үзүүлдэг. Нүдний үрэвслийн үед болон цус багадсан үед хэрэглэх нь сувиллын чанартай хоолны жоронд оруулж болдгоос гадна хөхүүл хүүхэдтэй хүнд байнга хэрэглэхийг эмч нар зөвлөдөг.

Шар лууван нь хамгийн ашигтай бүтээгдэхүүн боловч хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл маш аюултай бөгөөд шүүсэнд хордсоноос нас барсан тохиолдол байдаг юм байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл