“Huawei” компани “Harmony OS 2.0” системийг албан ёсоор танилцууллаа
2021-06-03 16:33
“Huawei” компани “Harmony OS 2.0” системийг албан ёсоор танилцууллаа.
БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компани ухаалаг утсанд зориулсан “Harmony OS 2.0” өөрийн үйлдлийн системийг албан ёсоор танилцууллаа.
Хятадын технологийн компанийн бүтээсэн үйлдлийн системийг ухаалаг зурагт болон бусад хэрэгсэлд ашигладаг байжээ.
2019 оны наймдугаар сард “Harmony OS” үйлдлийн системийг танилцуулж байсан “Huawei” эл систем нь Android үйлдлийн системийг орлох боломжтой гэж мэдэгдэж байсан билээ.
Тус компанийн тооцоолсноор, 2021 оны сүүл гэхэд энэ системээр тоноглогдсон хэрэгслийн тоо 300 саяд хүрэх гэнэ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : tech.ce.cn
Дэлгэрэнгүй үзэх
