Үндэстний сурган хүмүүжлийн 70 жилийн аяныг эргэн харахад
ӨМӨЗО анх байгуулагдах үед үндэстний бага сургууль 377 байсан бол цөөн тоот үндэстний сурагч 22.6 мянга байжээ. Үндэстний дунд сургууль 4 байсан бол сургуульд суралцаж байгаа сурагч 524 байжээ. 1949 он болоход ӨМӨЗО-ны үндэстний бага сургууль хөгжөөд 757 (заах арга сургалтын чигийг багтаана) болж, сургуульд суралцаж байгаа цөөн тоот үндэстний сурагч 49 мянгад хүрчээ. Үндэстний дунд сургууль 10 болж нэмэгдэн, сургуульд сурч байгаа сурагч 905 байжээ.
Одоогоор тусгай үндэстний дунд бага сургууль 502 байгаа бөгөөд сургуульд суралцаж байгаа сурагч 363.991 мянга бий. Үүнээс монгол-хятад хос хэлний заах арга сургалт хийж байгаа үндэстний дунд бага сургууль 450 байгаа бол сургуульд суралцаж байгаа сурагч 216.600 мянга бий. Тусгай үндэстний хүүхдийн цэцэрлэг 416 байгаа бөгөөд цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд 82.975 мянга, үүнээс монгол-хятад хэлний заах араг сургалттай үндэстний хүүхдийн цэцэрлэг 389 байгаа бол цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд 5.3579 бий. ӨМӨЗО-д 53 их дээд сургуультай болж, үүнээс 24 сургууль нь монгол-хятад хэлний 104 тусгай мэргэжил ба цөөн тоот үндэстний бэлтгэл анги нээж, сургуульд суралцаж байгаа оюутан 33.452 мянгад хүрчээ.
ӨМӨЗО-ны цөөн тоот үндэстний багшийн эгнээ өдөр ирэх тусам төгөлдөржиж, үүнээс дунд бага сургуульд багш 5.8426 мянга байгаа бол цөөн тоот үндэстний цэцэрлэгийн багш 10.407 мянгад хүрч, энгийн их дээд сургуулийн багш 8.065 мянгад хүрчээ. Монгол-хятад хос хэлний заах арга сургалттай дунд бага сургууль, цэцэрлэгийн багшийн сурлагын намтрын тэнцсэн хэмжээ ба энгийн их дээд сургуулийн багшийн мэргэжлийн цолны бүтцийн байдал нь Өвөр Монголын хэмжээнд дундаж түвшнээс өндөр байгаа юм.
70 жилийн турш ӨМӨЗО цаг үетэй зохицуулж үндэстний сурган хүмүүжлийн ажлын хууль цааз дүрэм тогтоол ба төрийн бодлогыг аль болох олон тогтоон хэрэгжүүлсэн байна.
1978 онд үндэстний сурган хүмүүжлийг түргэн хөгжүүлэх, цөөн тоот үндэстний дарга удирдлага, мэргэжилтнүүдийг хүмүүжүүлэх төрийн бодлогыг судлан тогтоожээ. 1981 онд “ӨМӨЗО-ны сурган хүмүүжлийн ажлын тогтоол” тогтоожээ. Цөөн тоот үндэстний үг хэл үсэг бичгийг хүндэтгэж, 2005 онд “ӨМӨЗО-ны монгол үг хэл үсэг бичгийн ажлын дүрэм”-ийг нийтэлж, үндэстний сурган хүмүүжлийн хөгжлийн явцад үүсэж байгаа бодит байдалд хандан 2016 онд “ӨМӨЗО-ны үндэстний сурган хүмүүжлийн дүрэм”-ийг нийтэлж, 11 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж, үндэстний сурган хүмүүжлийг хуулийн замд оруулжээ.
Шинэ зуунаас хойш төвлөрүүлэн сургууль эрхэлсний дараа үндэстний дунд бага сургуулийн гэр бүлийн амьдрал хүнд сурагчийн харьцаа их байгаа бодит асуудалд хандан өмнө нь тогтоосон сургалтын тэтгэлгийн суурин дээр 2003 оноос эхлэн сургалтын тэтгэлгийн стандартад олон удаа зохицуулалт хийж, “Хоёрыг үгүйсгэж, нэгийг нөхөх” төрийн бодлогыг тогтоон хэрэгжүүлжээ. 2006 оноос “Үндэстний сурган хүмүүжлийн хөгжлийн төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэн, 2011 оноос “Үндэстний сурган хүмүүжлийн хөгжлийн түвшнийг дээшлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж, 2011-2020 он болтол улсаас тогтоосон “Үндэстний сурган хүмүүжлийн мэргэжилтэн хүмүүжүүлэх загварын өөрчлөлтийн туршилтын чигийн ажил”-ыг зохион байгуулан хэрэгжүүлж байна. 2014 онд ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газрын үндэстний сурган хүмүүжлийн хөгжилд шинэ төлөвлөлт төлөвлөгөө тогтоожээ.
2015 он бол “Арван хоёрдугаар таван жил”-ийн эцсийн жил болно. Тухайн жил “Үндэстний сурган хүмүүжлийг түргэн хөгжүүлэх тухай тогтоол”-ыг хэвлэн тараав. Тухайн жилээс ӨМӨЗО-ны үндэстний сурган хүмүүжлийн чанар чансаа, үр ашиг, онцлогийг шинжлэх ухаанч хөгжилтийн замаар баттай явуулахыг зорилоо.
2003 оноос жил бүр хэвийн зардал өггөөс гадна ӨМӨЗО-ны эдийн засгаас жил бүр үндэстний сурган хүмүүжлийн тусгай төрлийн хөрөнгө мөнгө 2 сая юань байсныг 2007 онд жил бүр 20 сая юань болгон нэмэгдүүлсэн бол 2013 онд 60 сая юань болгон нэмэгдүүлжээ. Сургалтын төлбөрийг хөнгөлөх, мөн төлбөргүй сургах, амьдралын нөхвөр олгох төрийн бодлого зэрэг төрийн бодлогыг хэрэгжүүлж эхлэв.
2007 оноос ӨМӨЗО монгол-хятад хос хэлний албан журмын сургалтад хамрагдаж байгаа байрны сурагчийн амьдралын нөхвөр олгох ажлыг чангаруулж, бага сургуулийн сурагчид жил бүр 1080 юань, дунд ангийн сурагчид жил бүр 1350 юань олгов.
Хөххот нь үндэстний сурган хүмүүжлийн орны төвийн дүр төрхийг хичээн биелүүлж, 2000 онд “Хөххотын үндэстний сурган хүмүүжлийн дүрэм”-ийг нийтлэн хэрэгжүүлж, үндэстний сурган хүмүүжил дэх хөрөнгө оруулалтаа чангатгаж, монголоор хичээллэж байгаа сурагчаас 15 жил сургалтын төлбөр авгүй байх сурган хүмүүжлийг хэрэгжүүлж, цөөн тоот үндэстний сурагч сургууль дэвших ба хот орж хөлс хүчний ажил хийдэг хүмүүсийн үр хүүхэд сургуульд орох зэрэг талаар харгалзах төрийн бодлогыг хэрэгжүүлэв.
Бугат хот 2001 онд “Бугат хотын үндэстний сурган хүмүүжлийн дүрэм”-ийг нийтлэн хэрэгжүүлж аж үйлдвэрийн хотод үндэстний сурган хүмүүжлийн туршилтыг амжилттай эрэлхийлэв. Хөлөнбуйр хот мал аж ахуйн орон ба хот дүүргийн монгол үндэстний сурган хүмүүжлийг сайн явуулахын зэрэгцээ Орцон, Эвенк, Дагуур зэрэг цөөн тоот үндэстний сурган хүмүүжлийг хөгжүүлж, үндэстний сурган хүмүүжлийн гэрэл гэгээтэй дүр төрхийг гайхуулав. Хянган аймаг, Тунляо хот, Улаанхад хот зэрэг аймаг хот нь орон нутгийн эдийн засгийн талаарх хүндрэлтэй, хүн ам төвлөрөн сууж байгаа болон үндэстний сурган хүмүүжлийн ажлын хувийн жин харьцангуй их байгаа байдалд хандан үндэстний сурган хүмүүжлийн чанар чансааг дээшлүүлэх, үндэстний уламжлалт шилдэг соёлыг уламжлах, сургуулийн онцгой бүтээн байгуулалт, сурагчдыг өвөрмөц онцлогтой хөгжүүлэх зэрэг тал дээр энгийн сурган хүмүүжлээс давсан байна. Шилийнгол аймагмонголоор хичээллэх сурагчийн 15 жил сургалтын төлбөр авахгүй байх талыг биелүүлжээ. “Шилдэг сургууль”-ийг байгуулах, “Нэртэй сайн багш”, “Нэртэй сайн захирал”-ыг хүмүүжүүлэх төсөл нь үндэстний сурган хүмүүжлийн хүчийг нэмэгдүүлнэ.
ӨМӨЗО-ны их дээд сургууль өөр өөрийн бодит байдалдаа суурлин, шинжилгээ судалгааны давуу талаа харуулж, цөөн тоот үндэстний дээд боловсролтой мэргэжилтэн хүмүүжүүлэх шинэ арга замыг өргөтгөсөн байна. ӨМӨЗО-ны үндэстний сурган хүмүүжил нь Хятад улсын умард хилд үзэсгэлэнт сайхан цэцэгс болон дэлгэрч байгаа юм.
