solongonews
Ши Жиньпин дарга Хонконгийн 20 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцав
2017-06-27 09:32
БНХАУ-ын Хонконгийн онц засаг захиргааны бүс байгуулагдсаны 20 жилийн ойн үеэр ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 26-нд үндэсний музейд хүрэлцэн очиж, эх улсдаа буцсаны 20 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцлаа.

        Тэрээр:

- Хонконг эх улсдаа буцсан 20 жилийн турш Төв Засгийн газар, эх газрын дэмжлэгээр Хонконгийн онц засаг захиргааны бүс бүх талаар хөгжиж, амжилт ололт нь олноо зөвшөөрөгдөж, "Нэг хятад улс" бодлогын амьжиргааны хүчийг харуулж чадлаа. 20 жилийн турших хөгжил нь "Нэг хятад улс" бодлого нь Хонконгийн асуудлыг шийдсэн сайн жишиг болохоор зогсохгүй Хонконгийн цаашдын урт удаан хугацааны тогтвортой хөгжлийн хамгийн зөв сонголт юм гэж хэллээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лью Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар хамт үзэсгэлэнтэй танилцав.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл