solongonews
Шинэ сурлагын хугацааг номоор мялаав
2019-08-29 16:50
Шинэ сурлагын хугацааг номоор мялаалаа.

     Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын хүүхэд, багачуудын хэвлэлийн хорооноос Синьхуа номын дэлгүүртэй хамтран Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошуу болон Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошуунд “Шинэ сурлагын хугацаа - шилдэг хүүхдийн номыг сургуульд хүргэх” үйл ажиллагаа өрнүүлэв. Үйл ажиллагааны үеэр “Зүйр цэцэн үг”, “Сурагчдын зохиолын сонгомол”, “Ардын аман үлгэр”, “Амьтны ёгт үлгэр”, “Хятадын сонгодог үлгэр”, “Дэлхийн сонгодог үлгэр”, “Миний анхдагч нэвтэрхий толь”, “Монгол түүхэн домог үлгэр” зэрэг номууд сурагчдад хамгийн их таалагдсан байна.

Өвөр Монголын хүүхэд багачуудын хэвлэлийн хорооныхон, хүүхдээ багаас нь ном бичигт дуртай, ном унших сайхан заншил болгох үүднээс энэ ажиллагааг зохион байгуулж буй. Хөдөө орон нутгийн сургууль харьцангуй нөхцөл барагтай, ихэнх сурагчид дотуур байранд амьдарч сургуулийн хүрээнээсээ гарах нь цөөн. Энэхүү Синьхуа номын дэлгүүртэй хамтран хүүхдийн шилдэг номыг дэлгэн үзүүлж борлуулах нь шинэ сурлагын хугацааг номын бэлэгтэй эхлүүлэх сайхан аз тохиол болж, хэвлэлийн хороо номын дэлгүүрийн шууд борлуулалтыг ч ахиулах болно гэсэн байна.

     "Шинэ сурлагын хугацаа-шилдэг хүүхдийн номыг сургуульд хүргэх” үйл ажиллагаа “Хүүхэд ба номыг хамгийн ойр зайд байлгах”, “Хүүхдийг номтой ханилуулах” зэрэг санаачилга буюу цуврал ажиллагааны нэг агуулга юм. Сүүлийн үед Өвөр Монголын хүүхэд багачуудын хэвлэлийн хорооноос “Амралтын хугацааны баясалт ном уншлага”, “4•23-ний ном унших өдрийн ажиллагаа” , “10•1-ний амралтаас өмнөх ном сонгох хөдөлгөөн” зэрэг ном уншлага ном борлуулалтын олон үйл ажиллагаа өрнүүлж сурагч, эцэг эхчүүд сургууль нийтийн таашаалд нийцсээр ирсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл