solongonews
Эвийг эрхэмлэгч дүүргийн нэгдлийн дуулал
2021-03-06 10:29
Эвийг эрхэмлэгч дүүргийн нэгдлийн дуулал

     Шилийн хотод дулаан бууцаа зассан “Давшилт” нийгэм дүүрэг гэх энэхүү олон үндэстний 10000 гаруй хүн амаас бүрдсэн том гэр бүл нь шинэ зууны үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн найрал дууны эгшиг нийлүүлэн хангинуулж, аз жаргалтай  гэр орноо хамтдаа босгож явна. Бидэнтэй хамт явсан “Давшилт” нийгэм дүүргийн Намын хорооны дэд дарга Урьхан “Манай нийгэм дүүрэг 9 үндэстнээс бүрдсэн. Шилийн хотын бүх сум суурингаас ирсэн ахмадууд хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөж, амьдралын сайн муугаа ярилцан өтлөх насандаа жаргаж байна” хэмээн танилцууллаа.

     Шүрэнхуар бол “Давшилт” нийгэм дүүргийн Шан Дү дүүрэгт оршин суугаа иргэн юм. 2011 оны сүүлээр энд нүүж ирэхэд хятад хэл тун тааруу байсан бол одоо дүүргийнхээ мэдээ мэдээллийг хятад нөхдөдөө дамжуулахад асуудалгүй болжээ.

     “Энэ дүүрэгт хөдөөнөөс нүүж ирсэн хүн их олон байдаг. Хятад хүн бас олон болохоор анх ирсний дараа таних хүн их цөөхөн байсан. Нэг дүүрэгт хамт амьдарч байж гэрээс гараад явахдаа хэн хэнтэйгээ үг дуугарахгүй, үргэлж толгой дохин инээмсэглээд өнгөрнө гэдэг хэцүү. Би хятад хэл муу байсан болохоор ичиж зовохдоо маск зүүж байгаад хятад найзуудтайгаа ярьж эхэлсэн” гэж Шүрэнхуар ярив.

     Сайн танилцаж яриа өрнүүлж байж санал бодлоо харилцан ойлголцдог. Тиймээс аажимдаа дүүргийн ахмадууд Шүрэнхуарыг даган бие чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хийн нэгээс хоёр, хоёроос гурав болсоор нэг мэдэхэд 70 гаруй хүнтэй болж Шүрэнхуар бие чийрэгжүүлэх бүжгийн анги байгуулжээ.

     Иргэд эв нартай сайхан байдаг болохоор өөр өөрийн авьяас чадвараа нуулгүй нээж, үндэсний бүжиг, андай бүжиг, янгар бүжиг гэсэн гурван ангид хуваагдаж, бүх бүжгийг сурах зорилготой компьютер худалдан авчээ.

    “Шүрэнхуарыг дагаад биеэ чийрэгжүүлэхээр барахгүй монгол, хятад олон найзтай болж, бүжиг сурч яриа дэлгэн цагийг үр дүнтэй жаргалтай өнгөрөөж байна” хэмээн  дүүрэг оршин суугаа ахмад хажуугаас яриа нэмээд “Шүрэнхуар аа, Ёомойн гурил төмстэй хоол хийсэн. Удахгүй чамд авч ирж өгье. Танайх энэ хоолыг бараг хийдэггүй байх, амсаад үзээрэй” гэлээ.
“Бид сайхан танилцан ижил дасал болж нэг гэрийн хүн шиг нэрэлхэх зүйлгүй болсон. Өдөр тутамд эм тан авах, дэлгүүр хоршоогоор орж хувцас хунар авах, банканд үйлчлүүлэх, байр байшин түрээслэхээс эхлээд чадахгүй мэдэхгүй нэгэндээ харилцан тусалдаг. Бид дүүрэгтээ эвтэй сайхан амьдарч байна” гэж Шүрэнхуар ярив.
“Нас явахаар мартамхай болно гэдэг үнэн. Энэ хооронд хаана хийв” гэж Цэцэг гуай ганцаараа үглэн байн байн босож сууж түлхүүрээ хайна”.
    Цэцэг гуайн ийнхүү мунгинахыг хажуу айлын өвгөн хараад орж ирэн хэдэн үг солин юу болсныг мэдээ “Та саяхан үүдээ нээгээд орсон. Энэ хооронд хаана гээх билээ. Битгий сандар. Би танд тусалъя” гээд үүд хавиар хайж байгаад гишгүүрийн завсраас нь оллоо.
    Цэцэг гуайнх “Давшилт” нийгэм дүүргийн “Ачлал” мал аж ахуйн орны ахмадын  асрамжийн хүрээлэнд амьдардаг. 2015 онд Шилийн хотын Булган сумын Овоот багаас нүүж ирэхдээ үг хэл нэвтрэхгүй байсан бол аажимдаа өдөр тутмын харилцааны үгийг бие биеэсээ сурч, яарч сандарсан үедээ ийнхүү дэм болж явааг жишээ болгон ярихад хажууд байсан Бадам гуай “Холын саднаас ойрын саахалт гэдгээр үүдээ хааж сууснаас дохиж зангаад ч болов нэг нэгнийдээ орж гарч байх нь сайхан” гэж байв.
    “Давшилт” нийгэм дүүрэг нь хот орсон малчид, ахмадууд, ядуу буурай айл өрхүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг “дөрвөн тал”-ын нөхцөл байдалд суурилан, онцлог талыг товойлгох, онцлог брэндийг гаргах, дүүргээ “ах дүүгийн эвийн сэтгэлийн үйлчилгээний хэлбэр”-тэй болгон бүтээн байгуулахад хүч тавьжээ.
Тус нийгэм дүүргийн байгуулсан “Ачлал” мал аж ахуйн орны ахмадын асрамжийн хүрээлэнд мал аж ахуйн орноос ирсэн 60-аас дээш насны 200 гаруй ахмад өтлөх насаа баяр хөөртэй өнгөрүүлж байгаа билээ. Нийгэм дүүргийн ахмадуудад зориулан үндэстний гар урлал, монгол шатар, монгол үндэстний нүүдлийн соёлыг харуулсан үзэсгэлэнгийн танхим, монгол дуу хөгжим, бүжгийн танхим болон олон үйлдэлт танхим зэргийг нээжээ. Иргэдэд үйлчлэх танхим нь мал аж ахуйн орноос ирсэн иргэдэд зориулан монгол хэлээр үйлчилгээ үзүүлж байна.

Зохиогч: СОДБИЛИГ
Найруулагч: ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : Шилийнголын сонин мэдээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл