Хятадын эхний бүлэг вакцин Сальвадорт хүрлээ
2021-03-30 11:55
Сан Сальвадороос ирсэн мэдээ: Хятадын Кэшин компаний бүтээсэн “Ковид-19”-ийн эхний бүлэг вакцин энэ сарын 28-ны өдөр Сальвадорт хүрсэн байна.
БНХАУ-аас Сальвадорт суугаа Элчин сайд Өү Жяньхун, Сальвадорын Эрүүл мэндийн сайд Франсиско Араби нар нисэх онгоцны буудал дээр хүлээж авсан байна. Энэ бол Сальвадор улсын Засгийн газрын худалдаж авсан анхны бүлэг Кэшин вакцин юм.
Франсиско Араби:
- Сальвадорын цар тахлын эсрэг тэмцэлд Хятад улс дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Кешин вакцин ирснээр Сальвадор улсын цар тахлын эсрэг тэмцэлд итгэл найдвар төрүүлж, орон нутгийн цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын төлөвлөгөөнд туслан, нутгийн иргэдийг хамгаалж, халдварт өвчнөөс салж хэвийн амьдралдаа эргэж ороход нь туслах болно гэдэгт итгэж байна гэж мэдээлсэн байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
