Хөрөнгө оруулалтын 8 байгууллага, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулснаар нийт 1 тэрбум 200 сая юаний хөрөнгө босгосон байна. Дашрамд дурдахад, энэ удаагийн хөрөнгө босголт олон нийтэд нээлттэй явагдсан бөгөөд босгосон хөрөнгийг "Куайжөү" буюу "Хурдан завь" зөөгч пуужинг судлах, бизнесийн зориулалттай сансар аяллын дээд, доод урсгалын ажлын салбарын хөгжил, "Куайжөү" пуужинг угсрах хүчин чадлын бүтээн байгуулалт зэрэгт ашиглах юм байна.

Албаны хүний танилцууснаар тус компани Хятадын Хүбэй мужийн Үхань хотын бизнесийн зориулалттай сансрын ажил төрлийн паркт пуужин угсрах төвийн 1-р шатны барилга байгууламжаа эхлүүлсэн бөгөөд 2018 оны эцсээр ашиглалтад оров. Улмаар нэг жилд 20 зөөгч пуужин угсарч турших хүчин чадалтай ажиллах юм байна. Мөн "Куайжөү" 11 зөөгч пуужин технологийн судалгааны гол шатандаа орсон бөгөөд 2018 оны эхний хагаст "Нэг пуужингаар зургаан дагуул" хөөргөх анхны хөөргөлтөө хийх юм байна.

