Фэн Юн-3F хиймэл дагуулыг наймдугаар сард хөөргөх төлөвлөгөөтэй ажээ. Тус хиймэл дагуулыг голдуу цаг агаарын урьдчилсан мэдээ, экологийн орчин, гамшгийн хяналт хэмжилтийн чиглэлээр судалгаанд ашиглана.
Фэн Юн-3G хиймэл дагуулыг дөрөвдүгээр сард хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тойрог замд хур тунадас хэмждэг Хятад улсын анхны бага налуутай хиймэл дагуулын хувьд гол төлөв цаг агаарын гамшгийн систем дэх хур тунадасны хэмжээг хянахад ашиглагдах ба дэлхийн намхан болон дунд өргөргийн бүс нутгийн хур тунадасны гурван хэмжээст бүтцийн мэдээллийг өгөх ажээ.
Өнөөг хүртэл Хятад улс 4-р төрлийн 19 Фэнжюн метеорологийн 2 үеийн хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, үүний 7 нь тойрог замд байгаа бөгөөд дэлхийн 126 улс орон, бүс нутгуудад мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлсээр байна.
