
Ли Кэчян Ерөнхий сайд:
- Одоо Хятад, Польшийн харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж байна. Хоёр тал Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын механизмын үүргийг гүйцэд биелүүлж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг нэгтгэхийг хүсэж байна. Польшийн талтай хөгжлийн стратегиа улам сайн холбож, зам харилцаа, ложистик, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хятад улс цаашид гадаадад нээлттэй байдлаа улам өргөжүүлж, хоёр орны эдийн засаг худалдаа, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд улам сайн нөхцөл бүрдүүлэх болно гэсэн байна.

Ерөнхий сайд Сидвау:
- Бид Польш, Хятадын харилцааг чухалчилж, хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын үүргийг гүйцэд хэрэгжүүлж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны нөөцийг дайчлан, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ложистик, хөдөө аж ахуй зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна. "16 + 1 хамтын ажиллагаа" бол Польш, Хятадын хоёр талт харилцаанд ашигтай бөгөөд, Польш болон Төв, Зүүн Европын орнууд хоорондын хөгжилд ашигтай. Хятадын талтай хамтдаа хичээж, "16 + 1 хамтын ажиллагаа"-г урагшлуулан улам их үр дүнд хүрэхэд Польшийн тал бэлэн байна гэж хэллээ.

