solongonews
Хятад, Европын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл нийтэллээ
2020-12-10 21:10
Хятад, Европын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл нийтэллээ.

Өнөөдөр буюу 12-р сарын 10-нд ХТРТ 2020 оны "Европын түншүүд" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форумыг цахим хэлбэрээр зохион байгуулж, Европын 16 орны 25 хэвлэл мэдээллийн байгууллагын 28 төлөөлөгч "Харилцан итгэлцэл, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа ба хамтдаа ялах" гэсэн сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон байна. Хятад, Европын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хамтран "Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл" гаргаж, Хятад, Европын хэвлэл мэдээллийн талаарх хамтын ажиллагааг идэвхтэй ахиулах, бие биедээ туслах, цар тахлын эсрэг тэмцэлд нэгдэх, олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана гэжээ. 

Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн уг хуралд үг хэлэхдээ Хятад, Европын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны талаар гурван талын санаачилга дэвшүүлэв. Нэгт, цар тахлын эсрэг мэдээлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Хоёрт, хэвлэл мэдээллийн ажилтнуудын харилцан айлчлал, солилцоог дэмжинэ. Гуравт, Хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлнэ. Тэрээр, Хятад, Европ нь олон талт үзлийг дэмжих, дэлхийн цар тахлын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэрчлэн дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хариу арга хэмжээ авах зэрэг олон асуудлын хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд хамтын ашиг сонирхолтой учраас бидний хооронд нийтлэг зүйл олон байгаа юм. Хятад, Европын хэвлэл мэдээллийн хоорондох яриа хэлэлцээ, солилцоо ба хамтын ажиллагаа ч илүү нягтарч, гүнзгийрч, шинэ шатанд хүрэх болно гэжээ.

Ройтерсийн Ерөнхийлөгч Майкл Фриденберг хэлсэн үгэндээ, хэвлэл мэдээллийн шинэ экосистемд хамтран ажиллахын ач холбогдлыг бид ойлгон таних ёстой. Мэдээллийн хамтын ажиллагаа, салбарын холбоо, бизнесийн шинэ боломжууд, мөн контент хуваалцах платформ зэргээр бид хамтран ажиллах боломжтой. Хэвлэл мэдээллийн салбарынхан хамтын ажиллагаа өрнүүлж, стратегийн түншлэлийн харилцааг тогтоон, бүх салбаруудыг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг баталгаажуулахыг хүсэн найдаж байна гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл