solongonews
Өсвөр насны хүүхдийн ур чадварын тэмцээн боллоо
2016-11-02 15:34
Тэмцээнд 1, 2 дугаар ангийн сурагчид хамрагджээ.

Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны монгол үндэстний бага сургууль сурагчдынхаа цээжлэх тогтоох чадвар, ярьж илэрхийлэх урь чадварыг хөгжүүлэх үүднээс 6 дахь удаагийн “Үлгэрийн уут” үлгэр ярих тэмцээнийг бага ангийн сурагчдын дунд зохион байгуулжээ.

Тэмцээнд 1, 2 дугаар ангийн сурагчид хамрагджээ. 6 ангиас 18 оролцогч оролцон “Эвтэй дөрвөн амьтан”, “Үнэг муур хоёр”, “Хожгор хүн” зэрэг үлгэрүүдийг ярьж өрсөлдсөн байна.

Нартай үлгэр ярьж байгаа нь / Хоёрдугаар ангийн 1-р байр/

 Багийн шагнал хүртсэн хүүхдүүд /1-р анги/  

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл