solongonews
Шинэ жилийн ёслолын цэнгүүн
2014-12-22 18:48
Өвөр Монгол дахь Монгол оюутан залуусын Шинэ жилийн ёслолын цэнгүүн боллоо.

Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооноос Өвөр Монголд ажиллаж амьдардаг монгол иргэд болон сурч боловсорч буй оюутан залуустаа зориулан он солигдох зааг дээр уламжлал болгож тэмдэглэдэг  хамгийн том баяр бол “Шинэ жилийн ёслолын цэнгүүн” байдаг. Энэ жилийн баяр урьд урьдынхаас улам өргөн дэлгэр боллоо.



Цэнгүүнийг Монгол Улсаас БНДАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотноо суугаа Ерөнхий Консулын Газрын консул Б.Багахүү, ӨММОХ-ны тэргүүн Г.Батхүү нар нээж үг хэлсэн юм. Мөн урилгаар МУХХСЕКГ-ын 2 дугаар нарийн бичгийн дарга Б.Оргилбаяр, Агаарын шилдэг тээвэрлэгч “Аеромонголиа” авиа компаний төлөөлөгч Б.Нарантуяа, Хөххотын Монгол дэлгүүрийн эзэн Б.Дэлгэрцэцэг, “Солонго” мэдээллийн төвийн төлөөлөгч, МЗЭ-ийн гишүүн Э.Үржинханд, “Бимэкс” ХХК-ийн төлөөлөгч Г.Ганбат нар оролцсон юм.
Амжилт бүтээлээр дүүрэн 2014 онд ӨММОХ-ноос зохион явуулсан намрын улирлын тэмцээн уралдаанд эр зориг, авхаалж самбаа, эрдэм оюунаараа бусдыгаа хошуучлан манлайлсан дараах оюутан залуусдаа шагнал гардууллаа.

Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн:
Алтан медалаар ӨМИС-ийн Гантулга ахлагчтай эрэгтэй баг тамирчид
Мөнгөн медалаар ӨМАҮИС-ийн Эрдэнэжаргал ахлагчтай эрэгтэй баг тамирчид
Хүрэл медалаар ӨМИС-ийн Хөлгөн ахлагчтай эрэгтэй баг тамирчид
Алтан медалаар ӨМТИС-ийн Шинэцэцэг ахлагчтай эмэгтэй баг тамирчид

    “Хэлтэй бол хөлтэй” уриан дор явагдсан хятад хэлний тэмцээн:
Багийн төрөлд: 1-р байранд ӨМАУИС
2-р байранд Найзуудын баг
3-р байранд ӨМИС-ийн 2-р баг
Ганцаарчилсан төрөлд:
1-р байранд ӨМАУИС-ийн оюутан А.Марал
2-р байранд ӨМАУИС-ийн оюутан Г.Аюур
3-р байранд ӨМИС оюутан П.Амарзаяа
Уран бичлэгийн тэмцээн:
1-р байранд ӨБИС-ийн оюутан Ө.Уламбаяр
2-р байранд ӨМАУИС-ийн оюутан А.Марал
3-р байранд ӨМИС-ийн оюутан О.Эрдэнэзул

    Ширээний теннисийн тэмцээнд эрэгтэй төрөлд:
1-р байр М.Пүрэвжав (ӨМИС)
2-р байр н.Баярцэнгэл (ӨМБИС)
3-р байр Б.Сансар (ӨМАҮИС)
Эмэгтэй төрөлд:
1-р байр Г.Энхжаргал (ӨМИС)
2-р байр Ц.Сувд-Эрдэнэ (ӨМБИС)
3-р байр Б.Мөнгөнчимэг (ӨМАҮИС)
Хос:
1-р байр М.Пүрэвжав, Г.Энхжаргал (ӨМИС)
2-р байр Б.Сансар, Б.Мөнгөнчимэг (ӨМАҮИС)
3-р байр Д.Бор, Э.Очирсүрэн (ӨМИС)

Танин мэдэхүйн “АХА” тэмцээн:
Нэгдүгээр байр – ӨМБИС-ийн оюутан Болдбаатар
Хоёрдугаар байр – ӨМАУИС-ийн оюутан Төгсөө
Гуравдугаар байр – ӨМИС-ийн оюутан Бизъяа
   
Оны шилдэг оюутан:
ӨМИС-ийн оюутан Э.Хулан
ӨМБИС-ийн оюутан Ц.Хүсэлбаяр
ӨМАҮИС-ийн оюутан Ч.Энхболд
ӨМТИС-ийн оюутан Ж.Бадмаараг

Оны шилдэг тамирчин:
ӨМАҮИС-ийн оюутан Т.Эрдэнэжаргал
ӨМИС-ийн оюутан Н.Жаргал

Монголын Залуучуудын Холбооны дээд шагнал “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол, тэмдгээр “Бимекс” компаний төлөөлөгч Г.Ганбат
“Тэргүүний залуу” цол тэмдгээр ӨМАҮИС-ийн оюутан Б.Нарантуяа
“Тэргүүний залуу” цол тэмдгээр ӨМАҮИС-ийн оюутан Ц.Дорж
“Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр ӨМИС-ийн оюутан Б.Дэмчигжав
Монголын Оюутны Холбоо үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн “Манлайлагч оюутан” алтан медалиар ӨМИС-ийн оюутан У.Цэнд-Аюуш

БНДАУ дахь Монгол Оюутны Холбооны “Оны шилдэг оюутан” өргөмжлөл, тэмдгээр:
ӨМИС-ийн оюутан Э.Баясгалан
ӨМАҮИС-ийн оюутан Б.Тэнгис
ӨМТИС-ийн оюутан Б.Галиндэв
ӨМАУИС-ийн оюутан Р.Энхтүвшин нарыг тус тус шагнаж урамшуулсан байна.
Улирч буй хуучин оноо амжилт бүтээл, шагналын хураар дүүрэн үдэж, учран золгож буй шинэ оноо өөдрөг итгэл, баяр хөөрөөр угтаж буй та бүхэндээ ирэх ондоо улам ч их золбоо хийморьтой байхыг хүсье.


                                                           

Зохиогч: Э.Үржинханд
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл