solongonews
Иргэний хөрөнгө оруулалт түргэн өсөж байна
2017-03-14 17:11
Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас давсан байна.

Үндэсний Статистикийн газрын 14-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-2 дугаар сард Бүх Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.9 хувиар өссөний дотор иргэний хөрөнгө оруулалт 6.7 хувиар өсжээ.

Хөрөнгө оруулалтаас гадна, Үндэсний Статистикийн газар мөн аж үйлдвэр, үйлчилгээ болон хэрэглээний холбогдох тоо баримтыг нийтэлжээ.

Статистикийн тоо баримтаас үзвэл,  энэ оны 1-2 дугаар сард, Бүх Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.3 хувиар өсжээ. Гурван том салбарын байдлаас үзвэл, уул уурхайн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.6 хувиар буурч, боловсруулах аж үйлдвэрийн салбар 6.9 хувиар өсөж, цахилгаан, дулааны эрчим хүч, байгалийн хий, ус хангамжийн салбарын өсөлт 8.4 хувьд хүрсэн байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл