solongonews
Бяцхан зохиолчид мэдлэг мэдээллээр цэнэглэгдэв
2018-08-15 20:42
ӨМӨЗО-ы Үндэстний хүүхэд залуусын сэтгүүлийн нэгдсэн редакц, халамж тэтгэлгийн “Цоморлиг” сангаас бяцхан зохиолчдын уулзалт зохион байгууллаа.

Бяцхан зохиолчдын арга хэмжээнд Өвөр Монголын 12 аймаг, хотоос багш сурагч нийлсэн 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Тэд алдарт зохиолчдын лекц илтгэлийг сонсож, зохион бичлэгийн сургалтад хамрагдсаны зэрэгцээ Өвөр Монголын Техник мэргэжлийн ордон зэрэг байгууллага нэгж, музей үзмэрийн газруудаар зочлон, мэдлэг мэдээллээ тэлэв. Гурав хоног үргэлжлэх энэхүү зуслан цугларалтад ӨМӨЗО-ы Үндэстний хүүхэд залуусын сэтгүүлийн идэвхтэн бичигч хүүхдүүд багш нарын хамт хамрагджээ.

Халамж тэтгэлгийн “Цоморлиг” сан нь үндэстний цөөнхийн амьдрал ахуй тааруу хүүхэд залуусын боловсролыг дэмжих зорилгоор 2017 оны 10-р сард байгуулагдсан юм. Тэд Өвөр Монголын 12 аймаг хотын ядуу буурай амьдралтай айлын хүүхдүүдийг тодорхой шалгуураар сонгон авч тэтгэлэгт хамруулсны зэрэгцээ боловсрол мэдлэгийг нь тэлэх олон талт ажлууд зохион байгуулдгийн нэг нь энэ юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл