Бангкокт Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 03-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриштэй уулзав.

Ли Кэчян: - Олон улсын байдал нарийн төвөгтэй өөрчлөлттэй байна. Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд олон талт үзэл, НҮБ-аар төв болгосон олон улсын систем, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг хамгаална. Хятадын тал НҮБ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ноён ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг дэмжин, талуудтай хамт 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудлыг зохицуулахын тухайд Хятад улс хөгжиж буй орны гүйцэтгэх ёстой олон улсын үүрэг хариуцлагаа хүлээж, хамтдаа ялгаатай хариуцлагын зарчмыг баримтлан, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт "Парисын хэлэлцээр"-ийг бүх талаар үр ашигтай хэрэгжүүлж, ногоон, нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжлийг ахиулах болно гэж хэллээ.

Гутерриш: - Дэлхий ертөнцийн байдал маш төвөгтэй байна. Олон улсын хамтын нийгэмлэг эрхбиш дэлхийг хуваах, хоёр систем, хоёр иж бүрэн дүрэм бий болгох ямарваа байдлаас зайлсхийх хэрэгтэй. Хятадын хөгжил дэлхий олон туйлтай болох, олон талт үзлийн ахиц, дэлхийн энх тайвныг хамгаалахад ашигтай юм. Хятад улс олон талт үзлийг дэмжих, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг хамгаалах, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг даван туулах зэрэгт оруулсан хувь нэмрийг НҮБ сайшааж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн газар "Бүс ба зам" санаачлагыг дэмжиж ажиллана гэж хэлэв.
