solongonews
Улаан модны ойг хамгаалсан 30 жил
2023-05-22 17:29
Улаан модны ойг хамгаалсан 30 жил

Энэ жил 68 настай Мо Жируй 1993 оноос Гуанси Шанькөү улаан модны ойн нөөцийн менежментийн албанд хамгаалагчаар ажиллаж эхэлсэн билээ. 2015 онд Мо Жируй тэтгэвэртээ гарсан бөгөөд улаан модны ойн хамгаалалтад үргэлжлүүлэн ажиллаж байсан туршлагаараа дахин ажилд орсон байна.

30 жилийн турш Мо Жируй ой модыг хамгаалах, шувууг хамгаалах, өвчний шинжилгээг хийх зэргийг хийжээ. Тэрээр энэ нутгийн улаан модны ойг хамгаалж, хэдэн арван мянган гэрэл зургийг авч, нөөцөд биологийн төрөл зүйлийн хадгалалт, судалгааны үндсэн мэдээллийг өгч байна.

Мо Жируй хэлэхдээ "Би багаасаа л улаан модонд дуртай байсан. Ой модыг  хараад үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байсан. Насан туршдаа өөр зүйл бодож байгаагүй. Тиймээс би энэ "эргийн харуул"-ыг чимээгүйхэн хамгаалахыг хүссэн" гэжээ. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл