
Нидерланд улсын цэргийн музей Чингис хааны тухай танилцуулах үүднээс “Морины нуруун дээр дэлхийг байлдан дагуулагч Чингис хаан” хэмээх үзэсгэлэн зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Чингис хааны эдэлж хэрэглэж байсан алтан эмээл, хатдын үнэт эдлэл, торгон хувцас, дайчдын хэрэглэж байсан зэвсэг зэрэг 200 гаруй төрлийн эдлэл хэрэглэл дэлгэгджээ. Үзэсгэлэнд дэлгэгдсэн эдгээр зүйлсийг Хөххотоос авчирсан бол энэхүү үзэсгэлэн нь Европ дахь анхны үзэсгэлэн болно.
Үзэсгэлэн 2 дугаар сард эхэлсэн бөгөөд 6 дугаар сар хүртэл үргэлжлэх юм байна. Үзэсгэлэнгээс Чингис хааныг илүү ихээр ойлгохоор барахгүй нум сумыг биечлэн үзэж, монгол морь унаж болох бөгөөд монгол үндэстний хоол хүнсийг ч амтлах боломжтой аж.





