solongonews
Гоо сайхны ширээгээ аварцгаая!
2015-12-28 18:21
Бид бүсгүй таны хамгийн ойрын хэрэглээ, таныг хамгийн сайхан, өөртөө итгэлтэй харагдуулахад тусалдаг гоо сайхны тольтой тавиурыг аврах, цагаа олсон фото мэдээ бэлтгэснээ хүргэе. Гоё гоё санаа өгөх зургууд таныг хүлээлж байна.

     Эмх цэгц гэдэг бол бүгүйчүүд бидний нэрийн хуудас байх ёстой. Орох айл үүднээсээ гэдэг шиг эмэгтэй хүнийг, гэрийн эзэгтэйг гэрийнх нь цэвэр цэмцгэр, эмх цэгц илтгэж өөрөөр хэлбэл нэрийн хуудас нь болж өгдөг. Ялангуяа гоо сайхны ширээ, хувцасны шүүгээ, гал тогоо 3 аар таныг бүрэн танина гэсэн үг. Хувцасны шүүгээний зөвлөгөөг хэд хоногийн өмнө хүргэснийг та санаж байгаа. 

        Гоо сайхны ширээ: Энэ нь бидний өөрөөрөө байх, өөрийгөө өрчлөх, өөртөө итгэлтэй байлгах гол талбар, мөн шидэт толь, ширээ юм. Та яг одоо энэ шидэт шүүгээгээ нээгээд үзээрэй, мөн хэзээ хамгийн сүүлд апдайт хийснээ санаарай. Түүнийг хамгийн цэгцтэй байлгах шилдэг санааг бид таньд хүргэх гэж байна, харин та авах гээхийн ухаанаар хандахаа мэднэ ккк. 

Нэгдүгээрт: Бүсгүй та шүүгээ шургуулга бүрээ ангилж ялга. Үсний хэрэгсэл, нүүр арьсны гоо сайхан, хумс педикюрийн хэсэг, мөн хамгийн чухал нь болох гоёл чимэглэлийн хэсэг гэж. 

Хоёрдугаарт: Толио дандаа цэвэрхэн байлга. Өдөр бүр арчиж цэвэрхэн толиндоо өөрийнгөө харж бай. Дээр доороос нь олон юм өлгөх хэрэггүй. 

Гуравдугаарт: Тольтой шүүгээнийхээ тавцан дээр хамгийн ойр , өдөр бүр хэрэглэдэг зүйлсээ л өрж, ил тавьж бай. Улирлын чанартай, жишээ нь шинэ жилээр хэрэглэгдэх зүйлсээ зуны улиралд ил тавих шаардлагагагүй. 

Дөрөвдүгээрт: Шургуулга шүүгээ бүрээ дотор нь тус тусалд нь эмх цэгцтэй байлгах. Энэ нь хамгийн чухал.

Тавдугаарт: Гоёл чимэглэлийн зүйлсээ тайлсан даруйдаа, гоо сайхны будгаа хэрэглэснийхээ дараа яг байх ёстой газар нь хийж заншаарай.

Зургаадугаарт: Хадгалах хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүнээ хаях зоригтой байж үе үе өөртөө шалгалт хий. Тэд таныг сайхан харагдуулах үүрэгтэй харин та өөрийгөө эрүүл байлгах хэрэгтэй. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн таньд ХОР болно шүү гэдгийг дахин сануулъя.  

Ингээд л таны гоо сайхны ширээ эмх цэгцтэй болж чадлаа.

Харин доорх зургууд таньд хэзээ ч бодож байгаагүй шинэхэн санаа өгнө гэдэгт итгэж байна. Амжилт хүсье бүсгүй минь...

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл