solongonews
Чиндао-Душанбе чиглэлийн олон улсын галт тэрэг аялалдаа гарлаа
2021-07-07 17:15
Чиндао-Душанбе чиглэлийн олон улсын галт тэрэг аялалдаа гарлаа.

07-р сарын 05-ны үдээс өмнө “Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын экспресс” Чиндао-Душанбе чиглэлийн олон улсын анхны галт тэрэг аялалдаа гарчээ. Оны эхний хагас жилд Хятад улс-ШХАБ-ын  орон нутаг хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны үлгэр жишиг бүсэд олон улсын галт тэрэг 460 гаруй удаа ирж очсон нь ноднингийн бүтэн жилийн нийлбэрээс давсан байна. Ингээд энэ тухай ХТРТ-ийн сурвалжлагч Ван Вэй, Хятадын Шаньдун мужийн сурвалжлагч Жан Лэй, Шиньпэн нар мэдээ ирүүллээ.

07-р сарын 05-ны өглөө “ШХАБ экспресс” Чиндао-Душанбе чиглэлийн олон улсын галт тэрэгний анхны галт тэрэг Хятадын Чиндаогийн Жяожүө дахь ШХАБ-ын туршиц бүсийн мультимодаль тээврийн төвөөс хөдөлжээ. Стандартын 100 чингэлэг тээсэн энэ удаагийн галт тэрэг нь ороомог төмөр, даавуу, эмнэлгийн материал зэрэг бараа ачсан бөгөөд барааны нийт үнэ нь 1 сая 660 мянга шахам ам.доллар юм. Тус галт тэрэг нь Хоргос боомтоор хилээр гарч, 15 шахам хоногийн дараа Тажикистаны нийслэл Душанбе хүрэх болно.

Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Хятадад суугаа бүрэн эрхт элчин сайд Зохир Саидзода галт тэрэг аялалдаа гарсныг өндрөөр үнэлэн сайшаажээ.

“Энэ удаагийн галт тэрэг аялалдаа гарсан нь чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. Ялангуяа Бүс ба зам хамтын ажиллагааны хүрээнд, Бүс ба зам дагуу илүү олон орнууд ачаа тээврийн галт тэргээр дамжин нягт харилцаа холбоотой байж болох юм. Өнөөдрийн тус галт тэрэг нь Тажикистан, Хятад хоёр орны эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйг харуулж байгаа бөгөөд Тажикистаны улс ардын эдийн засаг хурдтай сэргэн хөгжихөд тустай байх болно.”

Оны эхний хагаст ШХАБ-ын туршиц бүсийн мультимодаль тээврийн төвд олон улсын галт тэрэг нийт 460 гаруй удаа ирж очсон нь 2020 оны бүтэн жилийн нийлбэрээс давж, 2019 оны эхний хагас жилийн адил хугацаан дахь галт тэрэгний аялалын тооны 2.9 дахинтай тэнцжээ. Эдгээр олон улсын галт тэрэг нийт 27 мянган стандарт чингэлэг тээвэрлэж, тээвэрлэлтийн хэмжээ нь 91%-иар нэмэгджээ. Үүнд Шаньдун мужийн таван хотын ачаа бараа нийт тээвэрлэлтэд 60%-аас дээш хувийг эзэлсэн байна.

ШХАБ-ын үлгэр жишиг бүсийн хяналт удирдлагын зөвлөлийн дэд дарга Шян Жичян энэ талаар ингэж ярилаа.

“Бид санаачилгатайгаар ШХАБ-ын орнуудын холбогдох элчин сайдын яам, компанитай харилцаж, ШХАБ-ын үлгэр жишиг бүсийн мультимодаль тээврийн төвийн чадавх болон үүрэг чадварыг олонд илүү сайтар танилцуулсан. Нөгөө талаар, бид Шаньдун мужийн 5 хоттой хамтран бараа цуглуулж, тус таван хотоос Төв Азийн орнуудад нэвтрэх ачаа бараа түгээх төв бүтээн байгуулав. Гуравт, бид бас ШХАБ-ын үлгэр жишиг бүсийн ложистик болон худалдааны хөгжлийг дэмжих бодлого арга хэмжээ хэрэгжүүлж, бизнес эрхлэлтийн орчныг сайжруулахаар дамжин илүү чанарлаг үйлчилгээ хангаж байна.”

Өдгөө ШХАБ-ын үлгэр жишиг бүсээс аялж буй олон улсын галт тэрэг нь Хятад-Төв Ази, Хятад-БНСУ, Хятад-Монгол, Хятад-Орос зэрэг олон улсын  зам шугамуудыг хамарч, алхам алхмаар "зүүн хэсэг нь Япон БНСУ-ыг холбон Ази Номхон далайн бүсэд хандсан, умард хэсэг нь Монгол, Оростой холбогдсон, өмнөд хэсэг нь АСЕАН, баруун хэсэг нь ШХАБ-ын орнууд болон Бүс ба зам дагуу орнуудтай холбогдсон олон улсын ложистикийн зам сувгийг бүрдүүлж байна."

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл