solongonews
Цөлийг баян бүрд болгоно
2022-06-08 09:19
Цөлийг баян бүрд болгоно

Ниншягийн Тэнгэр элсэнд хатгасан элсийг тогтворжуулах өвсний сүлжээ     Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ФЭН КАЙХУА

   

    Хаврын улиралд зүүн зүгийн салхины сэвэлзээнд бүх төрлийн ургамал нахиалан ургана. Өвөр Монголын Улаансухай нуурын ус нь гялалзаж, шувуудын жиргээ эгшиглэнтэй сонсогдоно. Хун галууд ч амласан ёсоороо буцан ирж, хамтдаа усанд тоглож, заримдаа дэгжин бүжиглэж, заримдаа чанга дуугаар эгшиглэж байлаа. Улаансухай бол Өвөр Монголын Өөртөө Засах Орны экологийн байгаль орчныг хамгаалах засаглалыг иж бүрэн бэхжүүлж, экологийн орчныг тасралтгүй сайжруулах бичил ертөнц юм. Дээд урсгалын элс, нуурын орчмын усны хяналт, уулархаг газрын бэлчээрийн ургамлыг нөхөн сэргээснээр 260 гаруй төрлийн шувууд амьдардаг диваажин болсон.

Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш Хятад улсын экологи, байгаль орчныг хамгаалах ажил гайхалтай үр дүнд хүрч, үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалт томоохон алхамд дэвшжээ. Одоогийн байдлаар Хятад улс цөлжилтийн тэлэлтийг амжилттай таслан зогсоож байна. Цөлжсөн газар нутгийн хэмжээ жил бүр дунджаар 2424 квадрат километрт хүрч, 1980 квадрат километрийн хурдаар багассаар байна. Элсэрхэг нутгийн экологийн байдал сайжирч, "Элсний түрэлтээс хүн ухардаг" байсан бол "Ногооноор элсийг тогтворжуулах" хэв маягт шилжсэн байна. Хүн байгаль хоёрын эв найрамдалтай оршихуй нь Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын бат бэх суурь болж, Хятад улс дэлхийн цөлийн экологийн засаглалын шинэ жишиг болж байна.

Шинжлэх ухааны засаглалаар экологийг сайжруулна

"Элсэн цөл бол өвчин биш, харин цөлжилт бол өвчин юм. Цөлжилтийг дэлхийн хорт хавдар гэж нэрлэдэг бөгөөд үүнийг эмчилж сайжруулах ёстой!". Хятадын Ой шугуйн академийн Цөлийн ойн төвийн эрхлэгч, Цөлжилтийн судалгааны газрын дарга Лү Чи:

- Цөлжилт бол Хятад улсын хамгийн ноцтой асуудал. Үүний нэг гол илрэл нь газрын хөрсний цөлжилт. Элснээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, газар нутгийг ногооруулах нь Хятад улсын хойд нутгийн газрын хөрсний доройтлыг таслан зогсоох томоохон арга хэмжээ, цөлжилтийн эсрэг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

Лү Чи өөрийгөө "Мэргэжлийн элсийг засагч" гэж нэрлэдэг. Тэрээр элсний засалтыг мэргэжлийн эмчтэй харьцуулан:

- Системтэй эмчилгээний төлөвлөгөө гаргаж, эмчлэн сайжруулсны дараа нөхөн сэргээх эмчилгээний төлөвлөгөө байх ёстой гэж хэллээ.

Хятад улсын “Элсний дарангуйлагчид” үеэс үед уламжлагдаж, хуучнаас шинийг санаачилж, шинжлэх ухаанаар засах ногоон халхавч бий болгож, экологийн томоохон өөрчлөлтийг хийж байна.

Шинэ Хятад улсын шинжлэх ухаанаар цөлжилттэй тэмцэх түүхийг эргэн харахад энэ нь үндсэндээ Бүгд Найрамдах Улсын бүтээн байгуулалттай ижил төстэй байсан. Лү Чи:

- 70 гаруй жилийн эрэл хайгуул, практикыг ойролцоогоор гурван үе шатанд хувааж болно. Энэ нь ард түмнийг дайчлан, элсэн цөлийн засаглал уруу шилжих эхний үе шат, үндэсний хүсэл зориг, инженерчлэлээр хөтлөгдсөн хөгжлийн үе шат; шинжлэх ухаанаар засах, хурдаа нэмж, өндөр үр дүнд хүргэсэн урагшлалтын үе шат болно.

1950-иад оны эхээр Хятад улс элсний эсрэг үндэсний аян, хайгуулын ажлыг эхлүүлж, элсний эсрэг ажил тасралтгүй явагдаж эхэлсэн байдаг. Төрийн Зөвлөл цөлжилттэй тэмцэх удирдах баг байгуулж, Ляонин мужийн Жан-Ү, Ганьсү мужийн Миньчинь шянь зэрэг цөлийн бүс нутагт элсийг тогтворжуулан, ойжуулалт хийх туршилтын станц байгуулж, Шааньси мужийн Юйлин хотод Шаансийн умард бүс нутгийн хамгаалалтын ойн ферм байгуулжээ. Мөн нислэгээр тариалах ойжуулалт, өвс тарих анхны туршилт хийж, цөлжилттэй тэмцэх туршлага хуримтлуулан, цөлжилттэй тэмцэх мэргэжлийг сайжруулсан.

1958 онд дэлхийн анхны "цөлийн төмөр зам" болох Бугат - Ланжөү чиглэлийн төмөр замын барилгын ажил дуусч, Ниншягийн Жүнвэй хотод Тэнгэр элсээр зургаан удаа дайран өнгөрдөг. Тэдгээрийн дотроос Шапөтөүгийн хэсгээр дамжих зам нь  хамгийн урт. Зам дагуух нүцгэн элсэнд маш бага хэмжээний ургамал бүрхэвчтэй, энэ нь төмөр замыг байнга элсэнд дарагдуулдаг байлаа.

Элсийг тогтворжуулах, элстэй тэмцэх эхний үед хайрга хучилт, асфальт холигч элс, дэрс хучилт гэх зэрэг элсийг тогтворжуулах олон аргыг туршин хэрэгжүүлсэн боловч бүгд салхинд хийссэн элсэнд булагдсан байв. Нэг удаа ойн фермийн ажилчид ажлынхаа зав чөлөөгөөр элсэн цөлд "Хүмүүс тэнгэрийг байлдан дагуулна", "Жүнвэйгийн элсийг тогтворжуулагч ойн ферм" гэсэн хэдэн дөрвөлжлөн зохиосон үсэг нь элсэнд дарагдаагүй байв.

Судлаачид олон удаа туршилт хийсний дүнд нүүдэл элсний гадаргуу дээрх улаан буудайн сүрэл, тутарганы сүрлийг 1 метр х 1 метр квадрат хэлбэрт оруулан сүлжээний бүтэцтэй болгожээ. Тэд элсэн далайд манаач нар шиг бөгөөд элсэнд өвстэй хана босгожээ. "Улаан буудайн өвсний дөрвөлжин сүлжээ" элсийг тогтворжуулах арга нь аажмаар дэлхийд алдаршиж, "Хятадын Рубик шоо" гэж нэрлэгджээ. "Буудай эш сүрлийн дөрвөлжин сүлжээ"-ний мэргэжилд тулгуурлан элсийг тогтворжуулан галаас хамгаалах бүс, усалгааны ойжуулалтын бүс, зүлэгжүүлсэн ургамлын бүс, элсний нүүдлийг хаах бүс, элсийг тогтворжуулж өвс ургамал тарих бүс зэргээс бүрдсэн "Таван бүс нэг цогц" төмөр замыг салхи, нүүдэл элснээс хамгаалж, элсийг тогтворжуулах системийг албан ёсоор байгуулав. Тэр цагаас хойш Бугат - Ланжөү хүрэх төмөр зам 60 гаруй жилийн турш нэг ч удаа элсэнд дарагдаагүй.

1978 онд Төрийн Зөвлөлөөс "Гурван умард"-ын хамгаалалтын ойн бүс байгуулахыг албан ёсоор зөвшөөрсөн нь Хятадын экологийн бүтээн байгуулалтын түүхэнд чухал үйл явдал болсон. Улмаар байгаль орчин, экологийг хамгаалах төсөл нь үндэсний экологийн томоохон төслүүдийн дагуу цөлжилтийг засах шинэ үе шатыг нээж өгсөн юм.

Лү Чи:

- Хятад улс цөлжилтөөс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх тухай хууль баталсан дэлхийн анхны орон. Энэ нь мөн л дэлхийн цөлжилтөөс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх түүхэнд агуу туршлага хангасан юм. 2002 оны 01-р сарын 01-ний өдөр "БНХАУ-ын элснээс урьдчилан сэргийлэх, засах тухай хууль" албан ёсоор хэрэгжиж, цөлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил хуульчлах замд оров. 20 гаруй жилийн хугацаанд "Цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө /2011-2020 он/", "Шинжлэх ухаанаар ногоон байгууламж байгуулах тухай Төрийн зөвлөлийн удирдамжийн санал", "Цөлжсөн газрыг битүүмжлэх, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцооны төлөвлөгөө" зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулсан нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, цөлжсөн бүс нутагт ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй удирдан чиглүүлсэн байна.

"Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөлтийн хугацаанд Хятад улсын элсэн цөлийн экосистемийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх ажил гайхалтай үр дүнд хүрч, нийт 10 сая 978 мянган га талбайн цөлжилтийг засан сайжруулсан байна. Саяхан нийтэлсэн "Хятадын газар нутгийг ногоон байгууламжийн 2021 оны төлөв байдлын тайлан"-д 2021 онд бүх улсын хэмжээнд 3 сая 600 мянган га талбай нутгийг ойжуулж, 3 сая 667 мянган га талбайтай нутаг бэлчээрийг зүлэгжүүлж, 1 сая 440 мянган га цөлжсөн, чулуурхаг цөлжилтийг засан сайжруулсан гэж тэмдэглэжээ. Хятадын цаг уурын товчооноос 2021 оны үндэсний цаг уурын мэдээ нийтэлж, 2021 онд үндэсний ургамлын экологийн чанар 2000 оноос хойших хамгийн сайн, 2000 оноос хойших нутаг бэлчээрийн өвсний ургац хамгийн өндөр хэмжээнд хүрч, умард нутгийн ихэнх хэсгийн хөрсний гадаргын экологи улам сайжирсан байна

Цөлжилттэй тэмцэх нь хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа нийтлэг асуудал юм. 1995 онд конвенцийг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны анхны төлөвлөгөөг өргөн барьснаас эхлээд 2017 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын XIII бага хурлыг /COP13/ амжилттай зохион байгуулах хүртэлх хугацаанд Хятад улс цөлжилттэй тэмцэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Олон улсын нөхцөл байдалд даган урагшилж байснаас дагуулан урагшлах болсон шинэ тэргүүлэх нөхцөл байдлыг буй болгож, дэлхий дахинд цөлжилтийг засан сайжруулах загвараар хангасан нь эрч хүчээр дүүрэн ногоон байгууламж үргэлжлүүлэн өргөжүүлэх болно гэдгийг харуулжээ.

ӨМӨЗО-ны Хөвчийн элсний долоон одот нуурын үзэмжийн бааз      Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖИН ЛЯНКУАЙ

 

Ойжуулалт, ногоон байгууламжаар тэмцлийн үзэл суртлыг өвлөн уламжилна

Шаргал элсэнд ногоон амьдрах орон зайг эрэлхийлэх нь материаллаг тэмцэл бөгөөд оюун санааны сөргөлдөөн юм.

Гуравдугаар сард Ганьсү мужийн Хэси коридорын дагуух цөлийн бүсийн Үвэй, Жанеэ зэрэг газар орнуудад хаврын элсийг хориглон тогтворжуулах ажлыг эхлүүлсэн. Намын гишүүд, боловсон хүчин, сайн дурынхан, ойн тариалангийн ажилчид ээлж дараалан оролцож, салхийг хашиж, элсийг тогтворжуулан, шинэ ногоон байгууламжийг хамгаалж байна.

2021 оны 10-р сард Байгалийн нөөц баялгийн Яамны Газар нутгийн орон зайн экологийн нөхөн сэргээлтийн газраас "Хятадын экологийн нөхөн сэргээлтийн жишиг асуудлуудын эмхэтгэл"-ийг нийтэлж, экологи, хөгжлөөр хамтдаа хожих "Хятадын төлөвлөгөө"-г дэлхий дахинд танилцуулж, "Гүлан Бабүша ойн хамгаалалтын ферм дэх цөлжилтөөс сэргийлэх ажил" нь жишиг болон сонгогджээ.

Бабүша нь Тэнгэр элсний өмнөд захад оршдог. Энэ нь Ганьсү мужийн Үвэй хотын Гүлан шяний хамгийн том элсэн шуурганы ам байсан юм. Зэрлэг элс урсаж, тариалангийн талбай, тосгодыг бүрхдэг байв.

1981 онд "Гурван умард"-ын хамгаалалтын ойн бүсийн хувьд Гүлан шянь цөлжилтийн эсрэг арга хэмжээ хэрэгжүүлж, "Төрөөс тэтгэмж олгох, хэн засан сайжруулж чадна түүнд хувьчилж өгөх" бодлогыг хэрэгжүүлжээ.

Тус бодлогын дагуу Ичуань бригадын намын нарийн бичгийн дарга асан Шы Ман зэргийн зургаан хүн хамтран өрхийн гэрээний хэлбэрээр Бабүша нэгдлийн ойн ферм байгуулж, элсэн цөлийг баян бүрд болгохоо тангараглав!

Тэдний хэдэн өвгөд уйгагүй хөдөлмөрлөсний дүнд улаан буудайн өвс булах нь элсийг тогтворжуулж, суулгасан модыг салхинд хийсгэхгүй болохыг олж мэдэв.

Аажмаар ургаж ногоорсон модод нь тэнгэрийн одод шигээ мишээнэ

Дөрвөн улирал солигдож, нар сар ээлжлэн мандана. Зургаан өвгөний толгойн үс цайрлаа. Тэд хөлсөө урсган 2800 га талбай бүхий элсэн цөлийг ногооруулж, ойр орчмын газар нутаг, тосгон, хот сууринг хамгаалалтад авчээ. “Ямар ч хэцүү бэрх бай, ядарсан ч бай айл бүр нэг хүн явуулж, Бабүшаны элсийг засан тогтворжуулах ёстой” гэж өвгөд болзол тогтсон удаатай.

Элсний засалт үргэлжилсээр байна. Эдгээр ахмадууд элсийг тогтворжуулах ажилд гурван үеэрээ оролцож, нийт 13 мянга гаруй га талбай бүхий элсийг тогтворжуулах мод тарьж, 28 мянга гаруй га талбай нутгийг битүүмжлэн хамгаалж, Бабүша орчмын элсэн цөлийг засан сайжруулах ажлыг үндсэндээ дуусгажээ.

Эндхийн ногоон байгууламж өргөжин, Бабүша мөн чанар, үр ашгийг дээшлүүлэх шинэ шатанд орлоо. Цэцэгс салхины аясаар найгаж, гургуул, туулай идэш хайна. Өнөөдрийн Бабүша, хөхрөн ногоорч, амьдрах хүчээр дүүрэн болжээ.

Шааньси мужийн Юйлинь хотод Шы Гуан-Инь шаргал элсийг шаргуу хөдөлмөрөөр ногооруулсан түүхийг бүтээв.

- Би нэг насны амьдралаа ганц л ажилд зориуллаа. Энэ бол цөлжилтийн эсрэг тэмцэл байлаа! гэж балчир багаасаа элсийг тогтворжуулан, цөлжилтийн эсрэг ажилласан Шы Гуна-Инь өөрийн хийсэн ажлаа дүгнэн хэллээ.

2021 оны 06-р сарын 29-ний өдөр Бээжингийн Ардын Их Хурлын ордны Алтан Танхимд 48 жил намдаа зүтгэсэн Шы Гуан-Инь тайзнаа гарч, хамгийн дээд хүндэтгэлийг илэрхийлсэн "07-р сарын 01-ний одон"-гоор шагнуулав.

Шы Гуан-Инь Муу-Ус цөлийн өмнөд захад орших Юйлинь хотын Динбянь шяний хүн. Хэдэн арван жилийн турш тэрээр Муу-Усны цөлийн өмнөд захын цөлжилт, ойжуулалтыг засан сайжруулах ажилд олон түмнийг удирдан чиглүүлж, "Элс түрж, хүмүүс ухрах" хатуу ширүүн орчныг бүрэн өөрчлөхөд гарамгай хувь нэмэр оруулсан юм.

Шааньси мужийн цөлжсөн газрын 99 хувь нь Юйлинь хотод төвлөрдөг. Юйлиньд "Шар элс эргэлдэж, ургац хураахгүй" байсан үе бий. 1968 онд Диньбянь шяний Хайзылян нэгдлийн Гэдатао тосгоны багийн ахлагчаар сонгогдох үед Шы Гуан-Инь гурван жилийн дотор 933 га талбайг ойжуулж, Хайзылянг анхны баян бүрд болгосон.

1984 онд өөрчлөлт нээлтийн хаврын сэвшээ салхины аяар Шы Гуан-Инь элсний засалтын компани байгуулж, 200 гаруй га талбайтай цөлийн элсийг засах гэрээ байгуулжээ.

Тухайн үед санхүүжилт хангалтгүй, би яах ёстой вэ? гэдэг асуудал Шы Гуан-Иньд тулгамдаж байв. Тэрээр өөрийн 84 хонь, 1 луусаа зарж, тосгоны ард иргэдээс мөнгө зээлж, зулзаган модныхоо мөнгийг цуглуулж, элсэн далайд живжээ. 1986 оноос эхлэн Шы Гуан-Инь тосгоны ард түмнээ удирдан Хайзылянгийн үржил шимгүй элсэн цөлийн хамгийн том хэсгийн нэг болох "Лан Өша /Чонын үүр элс/"-ийн эсрэг тэмцэж эхэлсэн байна.

Элстэй тэмцэхэд хэцүү гэдэг нь төсөөлшгүй байлаа. Хүн бүр элстэй усыг ууж, хатаасан эрдэнэ шишийн боов идэж, улиас модны хальсыг хүртэл зажлан идэж байв. 1988 оны хавар Шы Гуан-Инь тосгоны ард түмнээ удирдан гурав дахь удаагаа “Чонын үүр элс”-тэй тулалдаж, шинээр сурсан “Элсийг тогтворжуулах арга”-ыг ашиглан ажилласан газартаа унтаж амран амжилтад хүрсэн байна.

Шы Гуан-Инь болон түүний тосгоныхон олон арван жилийн турш 17 мянган га талбай бүхий нүцгэн элс, шүлтлэг газар зэрэг газруудад нийт 53 сая гаруй мод тарьж, 23 мянган га талбайг дахин тарьж, "ногоон цагаан хэрэм" барьжээ. Өнөөдөр Шааньси муж нүүж буй элсэрхэг газрыг бүрмөсөн "Уясан" анхны муж болж, дэлхийн элсийг тогтворжуулан цөлжилтийн эсрэг ажилласан гайхамшгийг бүтээгээд байна.

Хятадад цөлжилтийн эсрэг тэмцлийн түүхэнд ногоон өнгө болгоны ард тэмцлийн түүх байдаг. Ниншягийн Лин-Ү хотод Ван Юүдэ ажилтнуудаа удирдан 40 мянган га талбай бүхий мод тарьсан нь Муу-Усны цөлийн өмнөд болон баруун тийш тэлэхээс үр дүнтэй сэргийлж, Сайхан даваа механик ойн фермд гурван үеэрээ дэлхийн хамгийн том хиймэл ой мод бүтээсэн үзэл баримтлал нь үргэлжилсээр байна.

Шааньси мужийн Юйлинь хотын Мижы шяний Иньжөү гудамжны Гаошигөү тосгоны нүд дүүрэн ногоон үзэмж        Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ТАО МИН

 

Элсийг алт болгосон нь

Тэнгэрийн дор нарны эрчим хүчний хавтангууд өргөн уудам далай мэт сэтгэгдэл төрүүлдэг. Эргэн тойрноо харвал эзгүй шаргал элсэн цөлөөр хучигджээ. Энэ бол Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөвчийн элсний нарны цахилгаан станцын жишээ үзүүлэх бааз юм.

"Элсэн цөл ийм сайхан болно гэж би хэзээ ч бодож байгаагүй!" 2021 оны 09-р сард Хөвчийн олон улсын элсэн цөлийн VIII чуулга уулзалт нээлтээ хийж, форумд оролцсон гадаадын зочид бааз руу сэтгэл догдлон ирж, "Нарны эрчим хүчний хавтан нүд дүүргэнэ. Доор нь төмс, хүнсний ногоо зэрэг үр тариа ургуулсан нь үнэхээр гайхалтай! гэж ярилцана.

Хөвчийн элсэнд нарны гэрлийн нөөцийг ашиглан нарны эрчим хүчний цахилгаанаар цөлжилтийг засах шинэ загварыг бий болгож, цэвэр эрчим хүчийг түгээж, Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг бүс нутгийн ногоон эрчим хүчний бааз, "Хүнсний ногооны сагс" болсон байна.

Хөвч гэдэг нь монголоор "Нумын утас" гэсэн утгатай. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотын баруун хойд хэсэгт, Хатан голын өмнөд эрэгт орших нумын хөвчтэй адил төстэй. Ургамал сийрэг, элс, шороонд идэгдэж сүйтгэгддэг байсан "Үхлийн далай" гэж нэрлэгджээ.

Олон жил засан сайжруулсны үр дүнд Хөвчийн цөлийн ургамлын бүрхэвч 53 хувь, хур тунадас ихээхэн нэмэгдэж, элс, шороотой цаг агаар эрс багасч, ерөнхий хандлага сайжирсан байна.

2014 онд Хөвчийн элсний экологийн менежментийн бүсийг НҮБ-ын Байгаль орчны газраар "Дэлхийн цөлийн экологийн эдийн засгийн үлгэр жишээ бүс" болгосон. Мөн Хөвчийн элсний засаглал нь Хятадын ногоон нэрийн хуудас болжээ.

Экологийн орчин улам бүр ээлтэй болж байгаа нь орон нутгийн элсэн цөлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц өгч байна. Нутгийн ард түмэн монгол гэр, шорлог шарах саравч барьж, малчин айлын жуулчны бааз ажиллуулан, өдөр ирэх тусам хөл хөдөлгөөнтэй болов. Хөвчийн ард түмэн экологийн энгийн бүтээн байгуулалтаас экологийн эдийн засгийн хөгжилд шилжиж, "Элсийг алт болгосон" домгийг ийнхүү бичиглэлээ.

Хятадын газар нутагт хаа сайгүй ногоон жимс ургаж, өнгөрсөн үеийн шаргал элс шинэ өнгө төрхтэй болсон. Ганьсү мужийн Жанеэ хотод элсэрхэг газар нутагт экологийн бүтээн байгуулалт хийхээр суурь болгож, ус хэмнэсэн усалгааны үндсэн дээр ой мод, жимс жимсгэний аж үйлдвэрийг хөгжүүлэн, Төвдийн Шаньнань хотод сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд "Экологийн элсний засалт + үйлдвэрлэлийн хөгжил + орлогыг нэмэгдүүлэх" загвараар элсэрхэг газар нутаг дэвсгэрт ой мод, жимс жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Ярлун Зангбо голын хойд эрэгт орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн үлгэр жишээ бүхий бааз барих болон бусад төслүүдийг хэрэгжүүлснээр 1000 гаруй иргэдийг ажлын байраар хангасан байна.

Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, элсийг засахад эцэс төгсгөлгүй бөгөөд урт хугацааны хүчин чармайлт хэрэгтэй. Лү Чи:

- Шинэ эриний элстэй тэмцэх стратеги нь 2035 он уруу чиглэж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, улс орны хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой. Үүнийг ийнхүү дүгнэж болно. Энэ нь хамгаалахыг тэргүүлэх чиглэл болгож, ногоон хөгжлийг эрхэмлэн, орон нутгийн нөхцөл байдалд зохицуулж, төрөл ангилсан бодлого хэрэгжүүлэн, системтэй засаглал явуулж, ерөнхийд нь сайжруулна.

 

 

 

Зохиогч: ЯНЬ БИН, ЖАН ШИНЬЮЕ, РЭНЬ ТУНТУН
Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл