Төвийн үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, ӨМӨЗО-ны ухуулах алба, соёлын танхим хамтран зохион байгуулсан дуучин Чи Фэнгийн "Би тал нутагтайгаа болзоотой" тоглолт 12 дугаар сарын 10-ны өдөр Бээжин хотноо боллоо.

Тоглолт нь үндэстний ард түмний эв найрамдал амьдралыг дуулан, үндэстний дуу урлагийг нийслэлийн ард иргэдэд сонирхуулан, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагааны нэг хэсэг арга хэмжээ болно.
Дуучин залуу маань тоглолтоороо "Хан тэнгэр Алшаа", "Хөх Монголын өндөрлөг", "Овоон дэх уулзалт" зэрэг 12 дуу дуулжээ. Алдарт дуучин Лаасүрэн, морин хуурч Чи.Булаг, Өвөр Монголын Үндэстний дуу урлагийн чуулгын уран бүтээлчид тоглолтод уригдан оролцсон байна.

