solongonews
Ли Хүй Германы Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийв
2024-03-11 11:49
Ли Хүй Германы Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийв.

        Хятадын Засгийн газрын Евроазийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хүй Германы Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баггертай хэлэлцээ хийв. Тэд Хятад, Германы харилцаа, Украины хямралын нөхцөл байдал, энх тайвны яриа хэлэлцээний үйл явц болон нийтлэг санаа зовниж буй бусад асуудлаар гүнзгий санал бодлоо солилцсон байна.

        Ли Хүй өнгөрсөн 7 хоногт Орос, Украин, Европын орнуудын хооронд зуучилж, мэдээлэл дамжуулах, харилцан ойлголцол бий болгох нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөв.

   Тэрээр “Хятад, Герман зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцэхгүй, өнөөгийн зөрчил, сөргөлдөөн цаашид ч хурцдах эрсдэлтэй бий. Хятад улс Германтай хамтран бүх талын тэгш оролцоотой энхийн чуулганыг тохиромжтой цагт нь зохион байгуулахыг дэмжихэд бэлэн байна. Ингэснээр аль болох түргэн хугацаанд гал зогсоох, дайсагналыг зогсооход зам тавьсан явдал болох юм” гэжээ.

        Багер Украины хямралыг шийдвэрлэхэд эерэг үүрэг гүйцэтгэсэнд Хятад улсад талархал илэрхийлээд “Герман, Хятад хоёр улс хямралын өнөөгийн нөхцөл байдал, дараагийн алхам, энхийн яриа хэлэлцээ хийх боломжийн талаар санал нэгтэй байгаа бөгөөд цаашид энэ тал дээр Хятадын талтай харилцаагаа хадгалахад бэлэн байна” гэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл