solongonews
Нахиа тусгай тушаалтан боллоо
2019-11-25 17:51
Нахиа тусгай тушаалтан боллоо

   Нахиа болон түүний ар гэрийнхний хувьд 11-р сарын 24-ний өдөр үнэхээр азын дөрвөн бэрх атганд нь буусан өлзийт өдөр боллоо.

Америк улсын Америк Хятадын аж ахуй худалдааг дэмжих нийгэмлэгийн тэргүүлэгч Ү.Баатар авхай Нахиад “Америк улсын Америк Хятадын аж ахуй худалдааг дэмжих нийгэмлэгийн Гуандүн муж дахь төлөөлөгчийн газрын аж ахуйн тусгай тушаалтны дадлага хийх үнэмлэх” гардуулав.

Энэхүү үнэмлэхийг хүлээн авснаар Нахиа Америк улсын Америк Хятадын аж ахуй худалдааг дэмжих нийгэмлэг болон Өвөр Монголыг багтаасан аж ахуйн орон бүсийн хамтын ажиллагаа хэлэлцээр, мөн холбогдох үйл ажиллагаанд оролцохыг хариуцах эрхтэй боллоо.

    Мэдээж, 2021 оноос Харвардын Их Сургуулийн арилжаа худалдааны салбарт сурлагын аянаа эхлүүлэх гэж байгаа Нахиагийн хувьд аж ахуй арилжааны тухайд биечлэн ойлгож, бодитой практик үйл ажиллагаанд оролцон, эрт нэгэн өдөр өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, эх орондоо хүчээ өргөхөд нь олдошгүй сайн аз тохиол юм.

— Өнөөдөр би нутгийн бараа харж маш их догдлон баярлаж байна. Нутгаасаа салаад тавиад жил болчихлоо, нутаг минь халуун дотно санагдаж байна... Нахиа бол нэгэн залуу үеийнхэн боловч алсын хараа зорилттой, хичээл зүтгэлтэй шилдэг хүүхэд. Ялангуяа, хэд хэдэн удаагийн олон улсын үйл ажиллагаанд орчуулагч, төлөөлөгчийн хувиар оролцож байсан. Мөн Харвардын Их Сургуульд элсэн орсны хувьд Нахиа бол сайн хүүхэд. Бид ч түүний тусламж дэмжлэгээр орон нутгийнхаа бүтээгдэхүүнийг дэлхийн аж ахуй арилжааны тавцанд гаргахыг хүсэж байна. Олон улсын аж ахуй арилжаа, түүний хамтын ажиллагааг Өвөр Монголд өрнүүлэхээр хүчлэн чармайж байна. Энэ удаад энэхүү үнэмлэхийн бичгийг хүргэж ирээд Хятад Америкийн аж ахуй, Өвөр Монголын Олон улсын арилжаа худалдаа улам илүү өрнөн хөгжих болтугай гэж хүсэж байна гэж Ү.Баатар эрхэм сэтгэл догдлон ярьж байлаа.

    Боржигин овгийн Ү.Баатарын дээдийн нутаг Өвөр Монголын Хянган аймгийн Вангийн сүм юм. 1953 онд Цахар нутагт төрж, дараа нь Улаанбаатар, Бээжинд суралцан, 1980 онд Америкт суралцахаар явсан Америкийн харъяат монгол хүн. Өдгөө Америк Хятадын аж ахуй худалдааг дэмжих нийгэмлэгийн тэргүүлэгчийн тушаалыг үүрэглэж яваа энэ эрхэм 40 жилийн турш Америк Хятадын арилжаа худалдаанд маш их хувь нэмэр оруулсан нэгэн.

Нахиа бол Эрдэнэбаатар, Үзэсгэлэн нарын охин. 2017 онд Дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч байхдаа Харвардын Их Сургуулийн Арилжаа худалдааны салбарт суралцах урилга хүлээн авсан юм. Одоо Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяат Дунд Сургуулийн ахлах сургуулийн хоёрдугаар ангид суралцаж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл