Израильд өндөр халуун үргэлжилж, хэдэн арван мянган тахиа их халуунаас болж үхжээ
2023-08-16 10:16
Израильд өндөр халуун үргэлжилж, хэдэн арван мянган тахиа их халуунаас болж үхжээ.
Израйлийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам 08-р сарын 14-нд мэдэгдэл гаргаж, Израильд цаг агаар их хэмжээгээр халсны улмаас сүүлийн өдрүүдэд орон даяар хэдэн арван мянган тахиа үхсэн гэлээ. Энэ зун Израйльд хэд хэдэн удаагийн их халуун цаг агаарын үзэгдэл болж, сүүлийн өдрүүдэд зарим хотуудын температур 40 градусаас давжээ. Мөн цаг агаарын товчооноос "хүчтэй" өндөр температурын анхааруулга өгсөн байна. Израйлийн хөдөө аж ахуйн байгалийн эрсдлийн даатгалын сан "Канат" 14-нд урьдчилсан үнэлгээгээр одоогийн өндөр температурын цаг агаар тус улсын хөдөө аж ахуйд хохирол учруулсан нь 20 сая орчим шинэ шекел (5.3 сая ам.доллар) байна гэжээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
