solongonews
Хятад улс дэлхий дахиныг хамарсан интернэтийн хүлээн авах систем байгуулна
2017-04-01 16:56
Хятад улс дэлхий дахиныг хамарсан интернэтийн хүлээн авах систем байгуулах гэж байна.

Хятадын сансрын шинжлэх ухааны корпорацын саяхан нийтэлсэн Хүн Юнь төлөвлөгөөний дагуу тус компани 156 хиймэл дагуу хөөргөж, газраас 1000 км зай дахь тойрог замд сүлжээ тогтоон дэлхий дахиныг хамарсан интернэтийн хүлээн авах систем байгуулах гэж байна.

Уг төслийн албаны хүний танилцуулснаар, энэ бол Хятад улс анх удаа жижиг хиймэл дагуулд тулгуурласан тойрог замын интернэтийн broadband систем байгуулах явдал юм.

Төлөвлөгөө ёсоор, Хү Юнь төсөл гурван шаттай явагдана. Эхний шатанд 2018 оноос өмнө анхны техникийн туршилтын дагуул хөөргөж, ганц хиймэл дагуулын техникийн туршилт хийнэ. Хоёрт, ажил төрлийн 4 дагуул хөөргөнө. Гуравт, XIV таван жилийн төлөвлөгөөний эцсээр 156 хиймэл дагуул хөөргөж, уг төслийг хэрэгжүүлэх болно.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл