
Америкийн дунд сургуулийн сурагч ба Хөххотын наймдугаар сургуулийн сурагчид 7 дугаар сарын 4-ний өдөр хамтран бүжиг ба цаасан хайчилмалын гол сэдвийн хүрээнд хэл соёлын арга хэмжээ зохион байгуулав. 40 хүний бүрэлдэхүүнтэй Америкийн Англи-БНХАУ-ын сургуулийн баг төлөөлөгч 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл тав дахь удаа Күнзийн сургалтын зуны аялал зохион байгуулж Хөххотын наймдугаар сургуультай танилцаж байгаа юм.
Америкийн Миннесота Миннеаполис хотын зүүн хойно байрладаг Англи-БНХАУ-ын сургууль нь Америкийн цорын ганц бүрэн хэмжээний Хятад хэлний сургалт явуулдаг албан ёсны сургууль болно. 2010 оноос хойш Хөххотын наймдугаар сургууль хооронд солилцоо найрсаг хөршийн арга хэмжээ зохион байгуулж байна.


