solongonews
Нефтийн олборлолт нэмэгдэнэ
2018-01-19 22:15
Нефтийн олборлолт илэрхий нэмэгдэнэ.

Нэгдүгээр сарын 08-нд Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК тайлан нийтэлж, ОПЕК-ийн гишүүн орнуудын нефтийн олборлолт энэ онд илэрхий нэмэгдэнэ хэмээн төсөөлжээ.

Тус тайланд: Нефтийн зах зээл сэргэх, нефтийн үнэ өсөхийг дагалдан энэ онд зарим бүсийн нефтийн үйлдвэрлэл нэмэгдэх болно. Ялангуяа Умард Америк тивийн бүс нутгийн түүхий нефтийн үйлдвэрлэл илэрхий нэмэгдэнэ. ОПЕК-ийн гишүүн бус нефть үйлдвэрлэгч орнуудын нефтийн олборлолт өдөрт 58 сая 940 мянган баррельд хүрч, 2017 оныхоос 1 сая 150 мянган баррелиар нэмэгдэх болно гэжээ.

Ноднингийн 12 дугаар сард дэлхийн нефтийн олборлолт бага хэмжээгээр нэмэгдэж, өдөрт 97 сая 490 мянган баррельд хүрч, 11 дүгээр сарынхаас өдөрт 400 мянган баррелиар нэмэгдсэн гэж тус тайланд тэмдэглэжээ.

Найруулагч: Болор
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл