solongonews
Гахайн шийр шар буурцагны хоол
2018-06-10 14:54
Гахайн шийр шар буурцагны хоол

 

Шар буурцаг нь маш өндөр агууламжтай ашигтай хүнс. Холестерины түвшин болон өөхийг задалж, цусны эргэлтийг сайжруулдаг. Шар буурцгаар буурцагны ээдэм, дүүпүү, буурцагны исгэмэл ба шар буурцагны цагаан будаа хийж болдог. Шар буурцгаар хоол хийхэд 4-өөс дээш цагаар усанд дэвтээнэ. Дахин усаа сольж буурцгаа хийнэ. Ингэж олон удаа солих нь гэдэс дүүрэхээс хамгаалж байгаа юм.

Гахайн шийр шар буурцагны хоол нь гоо сайханд тустай. Уураг ба бохь маш баялаг агуулдаг хоол нь гоо сайханд тустай байдаг. Шар буурцаг нь хөнгөн хэрнээ маш тэжээллэг, уургаар баялаг хүнс. Иймд биеийн эрч хүчийг алдагдуулахгүйгээр уургийг нөхөх, урт хугацаанд дэглэм барихад маш чухал юм. 

Орц

Гол орц: Гахайн шийр, шар буурцаг

Дагалдах орц: Сонгино, цагаан гаа, чихэр, нунтаг хуажуу, даляо, нунтаг улаан хуажуу, давс, хоол амтлагч, гүнжидийн тос зэрэг. 

Хийх арга:

1. Гахайн шийрийг угааж, хэрчсэний дараа сонгино цагаан гаатай буцалж буй усанд хийгээд гаргаж авна.

2. Шар буурцгаа бүлээн усанд дэвтээж хэрэглэхэд бэлэн болгоно.

3. Тогоондоо ус нэмж хийгээд гахайн шийр болон шар буурцаг болон дагалдах орцоо хийж чанах.

4. Хоолоо гаргаад дарсан ногоотой иднэ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл