Армены Ерөнхийлөгч Армен Саркисян:
- ХКН Хятадын ард түмнийг удирдан үндэстний эрх чөлөөний аугаа их ялалтыг байгуулан, бие даасан, тогтвортой хөгжлийн замд гарч, урт хугацааны стратегийн зорилтыг боловсруулан, түүнийхээ төлөө эрэмгийлэн урагшилж, дэлхийн анхаарлыг татсан аугаа их амжилтад хүрсэн. Армен, Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагаа цаашид улам бэхжиж, гүнзгийрэн, хоёр улс, дэлхийн ард түмэнд үр өгөөжөө өгөх болно гэдэгт бид бүрэн итгэж байна гэсэн байна.
Экваторын Гвинейн Ардчилсан намын дарга, Ерөнхийлөгч Обианг Мбасого:
- ХКН Хятадын ард түмнийг удирдан Хятадын онцлог бүхий социализмын замыг амжилттай судалж, Хятадын эдийн засаг, нийгмийн үсрэнгүй хөгжил, дэвшлийг биелүүлэн, урьд өмнө байгаагүй гайхалтай амжилтад хүрсэн. Хятад улс олон улсын энх тайван хөгжлийг дэмжсээр ирсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч, дэлхийн засаглалд чухал хувь нэмэр оруулагч орон болсон гэж илэрхийллээ.
