solongonews
Хятад улс олон улсын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын халуун цэг болно
2022-12-18 12:17
Хятад улс олон улсын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын халуун цэг болно.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 16-ны өдөр хэлэхдээ “Сүүлийн үед Хятадад байгаа Германы аж ахуйн нэгж, Австралийн аж ахуйн нэгжийн тухай хийсэн байцаалтын дүн нь олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт итгэх итгэлтэй байгааг харуулж  байна. Хятад орон нь гадаадын худалдаачдад зах зээлжих, хуулиар зохицуулах, олон улсын бизнесийн орчин хангасаар байгаа бөгөөд цаашид олон улсын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт хийх халуун цэг болох болно”.

Ван Вэньбинь хэлэхдээ "Холбогдох илтгэлийг анхааралдаа авлаа. Тайланд тэмдэглэхдээ судалгаанд хамрагдсан Германы аж ахуйн нэгжүүдийн 77 хувь нь ойрын таван жилд салбарынхаа жилийн өсөлтийн хурд үргэлжлэн нэмэгдэнэ гэж үзэж байна. Судалгаанд хамрагдсан Австралийн аж ахуйн нэгжүүдийн 66 хувь нь Хятадад хөрөнгө оруулалтаа өргөтгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд судалгаанд хамрагдсан Австралийн компаниудын 58 хувь нь Хятадыг ойрын гурван жилд дэлхийн хөрөнгө оруулалтын эхний гурван чиглэлийн нэг гэж үзэж байна. Энэ нь дэлхийн хамтын нийгэмлэгээс Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт итгэх итгэлийг дахин харууллаа” гэв. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл