solongonews
Энэ онд Хятад улс ”КОВИД-19”-ийн эсрэг вакцин 3 тэрбум тунг давах төлөвтэй байна
2021-04-21 09:52
Энэ онд Хятад улс ”КОВИД-19”-ийн эсрэг вакцин 3 тэрбум тунг давах төлөвтэй байна.

Хятадын Төрийн зөвлөлийн Урьдчилан сэргийлэх, хянах механизмын хамтарсан судалгааны багийн вакцины судалгаа, боловсруулалтын хэсгийн дарга бөгөөд Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын Эм эмнэлэг, эрүүл мэндийн технологийн хөгжлийн судалгааны төвийн захирал Жэн Жүнвэй энэ сарын 20-ны өдөр болсон Бө-Аогийн Азийн 2021 оны чуулганы "КОВИД-19-ийн эсрэг вакцины хангамж ба хүртээмж" дэд форум дээр хэлэхдээ, өмнөх стратегийн шийдвэр, тогтолцооны давуу тал, шинэлэг зохион байгуулалт, менежментийн ачаар Хятадын вакцины жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 5 тэрбум тун дөхөж байгаа бөгөөд энэ жилийн үйлдвэрлэл 3 тэрбум тун давах төлөвтэй байна.Энэ сүүлийн хагас жилд аажмаар биелэгдэх болно гэв.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл