Бүх нийгмийн судалгаа шинжилгээний хөрөнгө оруулалт 2012 онд 1 триллион 300 тэрбум юань байсан бол 2021 онд 2 триллион 790 тэрбум юань болж, судалгаа шинжилгээний хөрөнгө оруулалтын эрч хүч 1.91 хувиас 2.44 хувь болж өсөв. 2021 онд Хятадын засгийн газрын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд зарцуулах зардал 1 триллион 700 тэрбум юанийг давж, 2012 оныхоос 92.2 хувиар нэмэгджээ. Дэлхийн инновацын индексийн чансаанд Хятад улс 2012 онд 34-р байрнаас 2022 онд 11-р байранд оржээ. Сүүлийн өдрүүдэд, Хятадын технологийн шинэчлэлийн талаарх эдгээр багц мэдээлэл нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр халуухан хэлэлцүүлэг болсон байна.
Пакистаны "Шинжлэх ухаан, технологийн таймс" цахим хуудас саяхан мэдээлснээр Хятадын засгийн газраас шинжлэх ухаан технологийн шинэчлэлд зарцуулж буй зардлаа үлэмж нэмэгдүүлснээр Хятад улс сүүлийн 10 жилд шинжлэх ухаан технологийн хүч чадал, инновацын хүчин чадлаа эрс дээшлүүлсэн байна. Испанийн "Пионер" сонин Хятадад шинжлэх ухаан, технологийн инновацын олон ололт амжилтад анхаарлаа хандуулж, Хятад улс шинжлэх ухаан, технологийн салбарт томоохон амжилт гаргалаа гэж мэдээлж байв.
