solongonews
Гадаад хөрөнгө оруулалтыг улам чөлөөтэй болгоно
2016-03-13 20:34
Гадаад хөрөнгө оруулалтыг улам чөлөөтэй болгоно

12-р сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 4-р чуулганд оролцож байгаа Худалдааны яамны сайд Гао Хүчэн 13-нд, гадаад хөрөнгө оруулалтыг, ялангуяа технологи, банк санхүү, боловсрол, соёл, ложистик зэрэг үйлчилгээний салбар дахь гадаад хөрөнгө оруулалтыг улам чөлөөтэй болгохын зэрэгцээ дээд зэрэглэлийн боловсруулах үйлдвэрлэл дэх гадаадын хөрөнгө оруулалтыг цаашид нээлттэй байлгах талаар судалж байна гэжээ.

Өнгөрсөн онд гадаад хөрөнгийг ашигласан талаар бүтцийн идэвхтэй өөрчлөлт гарч, нийт 126 тэрбум ам долларыг өөртөө татсан нь өнгөрөгч мөн үеийнхээс 5.6% нэмэгдсэн үзүүлэлт мөн гэж Гао Хүчэнь хэлсэн юм.

Гадаад хөрөнгийн ашиглалтыг өргөтгөх нь Хятадын гадаадад нээлттэй байх чухал алхам юм. Алсдаа "Нэг бүс нэг зам" санаачилгыг хэрэгжүүлснээр манай орны төв баруун бүс болон хил дагуух, мөрөн дагуух бүс нутгийг улам нээлттэй байлгах болно гэж Гао Хүчэнь хэллээ.

 

Найруулагч: .
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл