Хятад, Турк дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Сүүлийн жилүүдэд ялангуяа гэнэтээр гарсан шинэ коронавирусний уушгины халдварыг даван туулахын тулд Хятад, Турк хоёр орны “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах хамтын ажиллагаа тогтвортой ахиж, эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагааны явцад ер бусаар хөгжиж, халдвартай тэмцэх явцдаа хэзээд харилцан туслан хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулж, хоёр орны харилцаанд шинэ өнгө нэмсэн байна.
Ноднингийн 12-р сард Туркийн Истанбул хотоос Хятадын Ши Ань хот хүрэх экспортын анхны галт тэрэг аялалаа эхэлсэн байна. Энэ бол 2019 оны 11-р сард Хятад, Европын галт тэрэг анх удаагаа Туркээр дамжин өнгөрснөөс хойш, Туркээс хөдөлж байгаа экспортын бараа бүтээгдэхүүн дүүрэн ачсан анхны ээлжийн тусгай галт тэрэг болно. Энэ ээлжийн галт тэрэгний аялалын нийт урт бараг 8700 км байж, зам зуураа хоёр том тив, хоёр тэнгис, таван орноор дайран өнгөрч, ачаа барааг Истанбул хотоос Ши Ань хотод хүргэхэд ердөө хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа хэрэглэдэг байна.
Хятад, Европын галт тэрэг бол Хятад хийгээд Европ тэрчлэн “Бүс ба зам” дагуух орнууд хооронд аялдаг контейнер болон бусад төмөр замын олон улсын галт тэрэг болно. Туркээс Хятадад суугаа Элчин сайд Ёнан үзэхдээ "Турк болон Хятад хоорондын төмөр зам харилцан холбогдсноор, Европ Азийн эх хуурайн эдийн засгийн үйл ажиллагааг хурдасгаж, хоёр орны эдийн засгийн хоёр талт харилцааг эрчимжүүлсэн байна, ирээдүйд нэн олон галт тэрэг хоёр орны хооронд байнга зорчсоор байх болно" гэжээ.
Тэрээр мөн “Ирээдүйд тус ээлжийн галт тэрэг улам хурдтай болж, улам олон ээлж удаатай болохыг хүсэж байна. Түүнчлэн Туркийн бүх экспортлогчид Хятад улсыг илүү сонирхож, Хятадын зах зээлд анхаарлаа төвлөрүүлэхийг уриалж байна. Учир нь энд үнэхээр том зах зээлтэй байж, жилийн импортын хэмжээ 2 триллион 200 тэрбум ам долларт хүрдэг. Иймээс энэ удаад Хятад руу экспортын тусгай галт тэрэг нэвтэрсэн явдал маш их ач холбогдолтой юм” гэжээ.
2020 онд шинэ коронавирусийн уушгины халдвар бүх дэлхийд ихээр дэлгэрсэн нөхцөлд, Хятад, Туркийн хоёр талт худалдаа ер бусаар нэмэгдэх хандлагатай болов. Тоо баримтад харуулснаар, 2020 онд Хятад Туркийн хоёр талт худалдааны хэмжээ 24 тэрбум 80 сая ам долларт хүрч, өнгөрсний мөн үеэс 15.6 хувиар өсөв. Түүнчлэн 2020 оны эцсийн байдлаар Хятадаас Туркт бараг 3 тэрбум ам долларын хөрөнгө оруулж, Туркт үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 1100 гаруйд хүрсэн байна.
Гадаад хөрөнгө оруулалт татахыг хариуцдаг Туркийн Ерөнхийлөгчийн ордны хөрөнгө оруулалтын албын дарга Дароглу хэлэхдээ "Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдснээр, тухайн орон нутагт ажлын байрны нэн олон боломж хангасан төдийгүй бүх дэлхийн зах зээлд өрсөлдөх Туркийн аж ахуйн нэгжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Туркийн экспортыг ахиулсан байна. Үүний зэрэгцээ Хятадын аж ахуйн нэгжийн бүс нутагт нөлөөлөх хүчин ч дээшилж, хамтдаа амжилтад хүрэхийг биелүүлж чадсан байна" гэжээ.
Тэрээр мөн “Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдснээр, Туркийн дэлхий дахин дахь өрсөлдөх хүчин нэмэгдэж, экспорт тасралтгүй нэмэгдэж, ажил олголт болон технологийн шилжүүлэлт зэрэг асуудал ч зохицуулагдсан байна. Нөгөө талаар, Турк дэх хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэхээр дамжин Хятадын аж ахуйн нэгжийн уг бүс нутаг дахь зах зээлийн байр суурь болон бүх дэлхийн зах зээл дэх өрсөлдөх хүчин цөм дээшилсэн байна” гэжээ.
Өнгөрсөн жилээс хойш Хятад, Турк хоёр орон эмчилгээний эд бодис хангах, халдвартай тэмцсэн туршлагаа хуваалцах зэрэг шинэ коронавирусний уушгины халдвартай тэмцэх талаар маш үр ашигтай хамтран ажиллаж, хоёр орны харилцаанд шинэ үзүүлэлт нэмсэн байна. Өнгөрсөн жилийн 12-р сард Хятадаас худалдан авсан анхны бүлэг вакцинг Туркт тээвэрлэн хүргэсэн байна. Энэ оны 01-р сард Хятадын вакцинг яаралтай хэрэглэхийг Турк батлан зөвшөөрч, бүх Туркийн хэмжээнд вакцинжуулалтыг ихээр хийсэн байна. Туркийн ерөнхийлөгч Эрдоган, дэд ерөнхийлөгч Октай, Эрүүл мэндийн сайд Жиако нарын зэрэг төрийн томчуул урьд хожид хятад вакцин тариулж, түүний аюулгүй чанарт итгэл нэмсэн.
Мурат бол Туркийн өмнөд биеийн хот Мерсины нэгэн эмнэлэгийн вакцин тарих ажлыг хариуцагч юм. Хятад улс эн тэргүүнд Туркт вакцин хангасан явдалд чин сэтгэлээсээ талархаж буйгаа тэрээр илэрхийлсэн байна.
Тэрээр хэлэхдээ “Бид вакцинд маш их сэтгэл ханамжтай байгаа, энэ талаар бид Хятадад талархаж байна. Хятад улс бол шинэ коронавирусийн эсрэг вакцинг хамгийн хурдтай судлан гаргасан орнуудын нэг юм, бид талархаж буйгаа илэрхийлж байна” гэжээ.
Хятад, Турк дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой энэ онд тохиож байгаа, энэ нь хоёр оронд цөм онцгой ач холбогдолтой юм. Эрдэмтэд үзэхдээ: Хятад, Турк дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой тохиож байгаа үеэр, хоёр орон стратегийн итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, нэн ойртолцон хөгжиж, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах явцдаа харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэхийг биелүүлэх ёстой гэжээ.
