ШУӨЗО-ны захиргаа 11-р сарын 14-нд мэдэгдэл нийтэлж, Шиньжяны 32 ядуу шянь бүгд ядуурлаас гарсан гэж мэдээллээ. Мөн өдөр Юньнань мужийн захиргаа тус мужийн бүх ядуу шянь бүгд ядуурлаас гарсан гэж мэдэгдэл нийтэлсэн байна.
ШУӨЗО-ны захиргаа албан мэдэгдэлдээ: Екен, Еэ Чэн, Пэйзбат зэрэг 10 шянь ядуурлаас гарах шалгуур, нөхцөлийг бүрэн хангаж ядуурлаас албан ёсоор гарчээ. Ийнхүү Шиньжяны 32 ядуу шянь бүгд ядуурлаас гарч, хэт ядуу асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.
ШУӨЗО-ны захиргааны ядуурлыг бууруулах газрын албан тушаалтан Чэнь Лэй:
- 2020 онд 10 шянь ядуурлаас гарсан нь Шиньжяны ядуу амьдралтай байсан 3 сая 89 мянган хүн, мөн 3666 ядуу тосгон, 32 ядуу шянь бүгд ядуурлаас гарсныг харуулж байна гэж танилцууллаа.
Энэ сарын 14-нд Юньнань мужийн захиргаа Жэнь Шюн зэрэг есөн шянь, хотыг ядуу шяниас гаргахыг зөвшөөрөх тухай мэдэгдэл нийтэлсэн байна. Үүний улмаас Юньнань мужийн 8502 ядуу тосгон бүгд ядуурлаас гарч, мөн бүх мужийн 88 ядуу шянь бүгд ядуурлаас гарсан байна.
