solongonews
УТЗЗ-ний гишүүд баг хуваан ӨМӨЗО-ы УТЗЗ-ний XI удаагийн хорооны байнгын хорооны ажлын тайлан, саналын ажил байдлын тухай тайланг хянан зөвшилцөв
2018-01-24 21:34
УТЗЗ-ний гишүүд баг хуваан ӨМӨЗО-ы УТЗЗ-ний XI удаагийн хорооны байнгын хорооны ажлын тайлан, санал дурдлагын ажил байдлын тухай тайланг хянан зөвшилцөв

Нэгдүгээр сарын 23-ны үдээс хойш ӨМӨЗО-ы УТЗЗ-ний XII удаагийн хорооны анхдугаар хуралд оролцож буй УТЗЗ-ний гишүүд, ӨМӨЗО-ы УТЗЗ-ний  XI удаагийн хорооны ажлын тайлан ба санал дурдлагын байдлын тайланг баг хувааж, хянан зөвлөв.

Байнгын хорооны ажлын тайлан нь ӨМӨЗО-ы УТЗЗ-ний XI удаагийн хорооны санал, ардчиллаар хяналт тавих зэрэг 7 талын ажлын онцлог болон гялс цэгийг системтэй дүгнэж, намын удирдлагыг чангатгах, үүрэг тушаалаа гүйцэтгэхээр удирдлага болгохыг журамлах зэрэг 6 талаас ажлын туршлагаа хураангуйлахын зэрэгцээ 5 талаар цаашдын ажилд санал болгож, УТЗЗ-ний ажлыг сайн хийх итгэл зоригоо бататгажээ. 

Тайлангийн агуулга бодитой бөгөөд цаг үетэй нийцсэн, үзэл санаач, практик чанартай сайн тайлан болсон байна хэмээн санал нэгтэй үзсэн байна.

Цаашдын 5 жил бол ӨМӨЗО-ны УТЗЗ-ний өмнөх хойнох ажилд зам нээн, буцалтгүй урагшлах буухиа залгах тэмцлийн хугацаа, Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгон “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж агуу их Хятадын мөрөөдлөө хамтдаа биелүүлэх”-д үүрэг тушаалаа сайтар гүйцэтгэнэ гэжээ.   

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл