Шанхай хот бол Хятад улсын хамгийн том эдийн засгийн төв хот бөгөөд Хөх мөрний гурвалжилсан эргийн хамтын ажиллагаа, солилцооны тэргүүлэгч хот болох юм. Энэ нь дотоодын болон олон улсын аж үйлдвэрийн нийлүүлэлтийн сүлжээний чухал зангилаа мөн.
Саяхан хэсэг аж ахуйн нэгжүүдийг цар тахал урьдчилан сэргийлэх үүднээс үйлдвэрлэлээ эмх цэгцтэй сэргээх зорилгоор Шанхай хот "Үндсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг явуулах ажлын төлөвлөгөө (туршилт)"-ыг гаргаж, эхний ээлжийн 666 гол аж ахуйн нэгжийн "цагаан жагсаалт"-ы тодруулж, "Шанхай дахь цар тахлаас урьдчилан сэргийлэх, аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн хяналтыг сэргээх удирдамж (эхний хэвлэл)"-ийг нийтэлсэн байна.
Одоогоор хэсэг аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг хэрхэн сэргээж байна вэ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн хатуу хэрэгжүүлэх вэ. Аж үйлдвэрийн гинжин хангамжийн сүлжээ жигд байна уу. Ийнхүү асуудлаар сурвалжлагчаас ярилцлага хийв.
Пүдүн шинэ дүүрэгт, SAIC Линь Ган зорчигч тээврийн баазын угсралтын цехэд машинуудыг ар араас нь жагсааж дугуй тэгшилж, гэрэлтүүлгийг тохируулан, зургийн тохируулга хийгээд эмх цэгцтэй завгүй ажиллана. 04-р сарын 18-нд ажил, үйлдвэрлэлээ сэргээх туршилтыг эндээс эхлүүлж, 19-ний өдөр анхны машиныг угсарч дуусгав. SAIC моторт суудлын тээврийн хэрэгслийн ерөнхий менежерийн орлогч Жи Чивэй хэлэхдээ: - Одоогийн байдлаар тус үйлдвэр 4000 гаруй ажилтантай бөгөөд сүүлийн өдрүүдэд 700 гаруй машин үйлдвэрлэсэн байна.
Ойлгосноор, эхний ээлжийн 666 гол аж ахуйн нэгжийн "цагаан жагсаалт" -ыг нийтэлсний дараа SAIC группийг багтаасан 70 хувийн аж ахуйн нэгжүүд ажил, үйлдвэрлэлээ аажмаар сэргээж, автомашин болон нэгдсэн хэлхээний гол аж ахуйн нэгжүүдийн ашиглалтын түвшин нэмэгдэв.
03-р сарын сүүл үеэс хойш Шанхай хотод тогтоосон хэмжээнээс дээш 1000 гаруй аж үйлдвэрийн аж ахуйн нэгж хаалттай үйлдвэрлэлээ баримталж, эрчим хүч, химийн бодис, цар тахлаас урьдчилан сэргийлэх материалыг үйлдвэрлэхээр голлож, үндэсний аж үйлдвэрийн чухал түүхий эдийг тасралгүй хангахаа баталсаар иржээ. Shanghai Chlor-Alkali Chemical Co., Ltd-ийн ерөнхий менежерийн орлогч Ү Ган танилцуулахдаа: Манай ажилчдын бараг тал хувь нь үйлдвэрт ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үед олон ажилчид ажилдаа буцаж, бид гурван ангийг хоёр ээлжээр ажиллуулж байна.
Зөвхөн аж үйлдвэрийн салбар гэлтгүй санхүүгийн үйлчилгээний салбарынхан ч ажил, үйлдвэрлэлээ сэргээхээр бэлтгэж байгаа юм. Хятадын Тай Пинян даатгалын компанийн Шанхай дахь салбар компани ажлаа сэргээх төлөвлөлт гаргаж ажилд орох ажилчдыг бүх талын бэлтгэл хийлгэж байгаа сурвалжлагчаас мэдээлэв. Хятадын Тай Пинян даатгалын компанийн Шанхай дахь салбар компанийн ерөнхий менежерийн орлогч Ван Хаожүнь хэлэхдээ: - тус компани бодлогын зээлийн үйлчлүүлэгчдийн санхүүжилтийн хэрэгцээ ба хүндрэлийг бүрэн харгалзаж, даатгалын бодлогын зарим зээлийн хүүгийн хөнгөлөлтийг хэрэгжүүлж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хугацаанд ЖДҮ-ийг даатгалын хамгаалалтгүй болгохын тулд үйлчлүүлэгчдэд хүүгүй сэргээх, төлбөрийн хөнгөлөлтийн хугацааг сунгах зэрэг бодлогыг хэрэгжүүлж байна.
Шанхай хотын эдийн засаг, мэдээллийн технологийн комиссын дарга Ү Жиньчэн хэлэхдээ:
-Дараагийн алхамд бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, ажил, үйлдвэрлэлийг сэргээх, тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдээр ахиц дэвшил гаргаж, бүхэл бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээний ажил, үйлдвэрлэлийг зохицуулалттай сэргээх ажлыг эмх цэгцтэй хэрэгжүүлэх болно. Үүний зэрэгцээ төрөл бүрийн аж ахуйн нэгж, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл бэрхшээлийг даван туулах, итгэлийг бэхжүүлэх, хөгжлийг сэргээхэд туслах болно.
