Хятад иргэдийн жуулчлалын хэрэглээ өөрчлөгдөж байна
2017-08-06 19:49
Хятадын Аялал жуулчлалын судалгааны газар, Аялал жуулчлалын сайтаас хамтран нийтэлсэн ”2017 оны эхний хагас жилийн Хятадын хилийн чанад дахь жуулчдын тайлан”-д тэмдэглэснийг хүргэе.

Хятадын хилийн чанадын аялал жуулчлалын зах зээлийн хэрэглээ чанаржих байдал улам илэрхий болсон ба Чэндү, Үхань зэрэг том хотын хилээр гарч аялсан жуулчдын тоо түргэн нэмэгдэж, жуулчид мөнгө төгрөгөө “Юм худалдан авах"-д биш, харин “Хоол унд, хонож байрлах, аялах"-д илүү зарцуулдаг болжээ.
Шанхай, Бээжин, Гуанжөү зэрэг Хятадын гурван том хилээр гарах боомт хэвээр байна. Эхний хагас жилд бие даасан чөлөөтэй аялал 58 хувийг эзэлсэн нь жуулчлалын группийн жуулчлалаас илүү гарлаа. Өдгөө хилийн чанадад аялах жуулчид мөнгөө аяллын сайхныг мэдрэхэд илүү их зарцуулдаг болсон байна.
УРТНАСАН
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
