solongonews
Гадаад худалдаа ихээр буурах хандлагатай байна
2016-10-04 21:03
”Хятад улсын гадаад худалдааны хүндрэлтэй байдал богино хугацааны биш, тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйл улам олширч, гадаад худалдаа буурах хандлага мөн нэлээд их байсаар байна” гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян саяхан хэлсэн байна.

    Тэрээр:

 - Энэ оны эхний 8 сард бүх Хятадын импорт, экспортын ерөнхий хэмжээ 1.8 хувь буурч, түүний дотор экспорт 1 хувиар, импорт 2.9 хувиар буурсан юм. Хятад улсын гадаад худалдааны экспорт, импорт өдгөө сайн биш хэвээр байгаа бөгөөд байдал улам ээдрээтэй, хүндрэлтэй болж байна гэж хэлсэн байна.  Шэнь Даньян энэ оны эхний 8 сард Хятад улсын экспортын бүтээгдэхүүн маш олон удаагийн худалдааг дэмжих хэрэг зарга их болж, 20 улс орон буюу бүс нутгийнхан нийт 85 удаагийн худалдааны асуудалд хяналт шалгалт хийж, үүнтэй холбогдсон мөнгөн дүн 10 тэрбум 321 сая ам.долларт хүрэв. Эдгээр хэргүүдийн тоо хэмжээ өнгөрсөн оны мөн хугацаанаас 49 хувиар нэмэгдэж, холбогдсон мөнгөн дүн өнгөрсөн жилийн мөн үеэс 94 хувиар нэмэгджээ. Үүнээс гадна, Америкийн талын үүсгэсэн Хятадын бүтээгдэхүүнтэй холбоотой 337-р тогтоолын хяналт шалгалт 15 удаа явагдсан гэсэн байна. Гаалийн статистик бүртгэлд дурдсанаар, 8-р сард сар тутмын экспорт 5.9, импорт 10.8 хувиар нэмэгдсэн нь 2014 оны 11-р сараас хойш сар тутмын экспорт, импорт анх удаа нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. Экспортын хувьд энэ оны 3-р сараас хойш гадаад худалдааны экспортын буурсан хэмжээ нийт зургаан сар дараалан буурсан. Импортын хувьд өнгөрсөн оны суурь индекс харьцангуй доор, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зохих хэмжээгээр тогтворжсон зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр 8-р сарын байдлаар сар тутмын импорт эерэг эргэлттэй болж, сүүлийн 3 жилийн дотор хамгийн их сар тутмын нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.

Шэнь Даньян цааш нь хэлэхдээ: 

- Хятад улсын гадаад худалдаа тогтворжих, сайжрах чиг хандлагатай байсаар байна. Ирэх хэдэн сард Худалдааны яам үргэлжлэн байгууллага салбарууд болон олон газрынхантай ажлын голыг төвлөрүүлж, нэгэнт тогтоосон төрөл бүрийн бодлого арга хэмжээг сайтар хэрэгжүүлэн компани нэгжүүдийн дарамтыг хөнгөлж, хөгжлийг нь дэмжих болно гэсэн байна.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : www.mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл