Цар тахалтай тэмцэх ажлыг сайтар хийхийн тулд Өвөр Монголын Эзнээ хошууныхан амьдралын хог хаягдал болон эмнэлгийн хог хаягдлыг цаг даруйд нь цэвэрлэж, халдварын орчинд байсан хог хаягдлыг бүхнийг битүүмжилсэн орчинд устгалд оруулж байна.
Гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн амьдралын хог хаягдлыг хотын цэвэрлэгээний байгууллагууд хогийн сав, дамжин өнгөрүүлэх төв, хог тээх тээврийн хэрэгсэл жич хог устгах талбай зэргийг устгалд оруулж, өдрийн хогийг өдөрт нь устгаж байна. Тусгаарлагдсан хорооллуудын цэвэрлэгчдийг нэгдэлтэй тусгаарлан хамаарч, цэвэрлэгээний компаниуд бүх хорооллуудын хогийг цуглуулж тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.
Өдгөө Өвөр Монголын Эзнээ хошуу нь тусгаарлах арга хэмжээг бүх талаар хэрэгжүүлж, төмөр замын байгууллагууд Эзнээ хошууны эд барааны тээвэрлэлтэд ногоон гарц гаргаж, эд барааны саадгүй тээвэрлэлтийг баталгаажуулж байна.
Эзнээ хошуунд эд бараагаар хангахын тулд Хятадын төмөр замын компаний Хөххотын салбар компани халдвар хамгаалах ажилтнуудын тусгай галт тэрэг гаргаж, халдвар хамгаалалтын болон амьдралын эд бараа тээвэрлэж байна.
11-р сарын 01-нд нийгэм нийтийн халуун сэтгэлийн хандивын эд бараа ачсан тусгай галт тэрэг Өвөр Монголын Баяннуур хотын Лиь Хэ хотоос Эзнээ хошууг чиглэн хөдөлсөн юм. Тус галт тэргэнд 60 гаруй мянган амны хаалт, 420 ариутгалын шингэн, 200 гаруй хамгаалалтын хувцас байгаа юм. 10-р сарын 22-с эхлэн Өвөр Монголын төмөр замын салбарууд Эзнээ хошуунд 9 галт тэргээр 1800 гаруй тонн эд бараа хүргэж өгсөн байна.
