solongonews
Хятадын болон гадаадын хэвлэл мэдээллийн мэдээ нийтлэх хурал хийв
2018-01-05 21:58
Хятадын болон гадаадын хэвлэл мэдээллийн мэдээ нийтлэх хурал хийв.

ГХЯ  01 дүгээр сарын 4-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын айлчлалын тухай Хятадын болон гадаадын  хэвлэл мэдээллийн мэдээ нийтлэх хурал хийжээ.

ГХЯ-ын орлогч сайд Күн Шюань-Ю: Камбожийн  ерөнхий сайд Хун Сений урилгаар ерөнхий сайд Ли Кэчян 01 дүгээр сарын 10-11-нд  Камбожийн Пномпеньд очиж, Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны удирдагчдын II хуралд оролцож,  Камбожид албан ёсны айлчлал  хийнэ гэжээ.

Тэрээр: Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааг  эхлүүлснээс хойш маш түргэн хөгжиж, хамтын ажиллагааны механизм тасралтгүй бүрэн  төгс болсон нь 6 орон тогтвортой хөгжлийг ахиулах хамтын хэрэгцээ, эрх тэгш  зөвшилцөл хийж, ажилч хэрэгч, өндөр үр ашигтай, нээлттэй ажилласны үр дүн юм. Энэ удаагийн хурал "Бидний энх тайван, тогтвортой хөгжлийн мөрөн” уриан дор болж  байна. Хурал "Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны 5  жилийн үйл ажиллагааны хөтөлбөр", “Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны  удирдагчдын II хурлын Пномпенийн тунхаг" хэмээх энэ хоёр хамтын ажиллагааны  чухал баримт бичгийг нийтлэх бөгөөд “Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны  төслийн 2-р жагсаалт", "Лань Цанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны  тэргүүлэх 6 салбарын нэгдсэн ажлын хэсгийн тайлан"-г нийтлэх болно гэжээ. 

Тэрээр Камбожид хийх албан ёсны айлчлалын тухай:  Одоо Хятад, Камбожийн харилцаа бүх талаар тогтвортой хөгжих шинэ үе шатанд ороод  байна. Ерөнхий сайд Ли Кэчяны энэ удаагийн айлчлал Хятад, Камбож дипломат  харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцаж байгаа тул Хятад, Камбожийн уламжлалт  найрсаг харилцааг бэхжүүлэх, бүх талын стратегийн хамтын ажиллагааг ахиулахад  онцгой ач холбогдолтой юм гэжээ.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл