solongonews
Бээжин хотын хүн амын тоог хязгаарлана
2016-01-25 15:18
Бээжин хотын хүн амын тоог хязгаарлана.

Бээжин хотын засгийн газраас нийслэлийн хүн амын тоог хатуу хязгаарлах шийдвэр гаргажээ. Тодруулбал 2020 он гэхэд Бээжин хотын хүн амын тоог 23 саяас давуулахгүй гэсэн заалт гаргажээ.

Олон сая хүний усны нөөц зэргийг хангах боломжгүй болж байгаа учир ийм шийдвэр гаргасан хэмээн Синь Хуа агентлаг мэдээллээ.

"Бээжин хотын хүн ам эмх замбараагүйгээр нэмэгдэж байгаа нь нийслэл хотод тулгарсан "том хотын өвчин". 23 сая гэдэг тоо Бээжин хотын усны нөөц баялгийн даацын дагуу тооцож гаргасан. Нийслэлд жилд бараг нэг тэрбум 500 сая шоо метр ус дутагдаж байгаа. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр өмнөдийн бүс нутгийн усыг умард руу татах төсөл хэрэгжүүлсэн нь Бээжингийн усны дутагдлыг зохих хэмжээгээр багасгасан боловч асуудлыг үндсээр нь зохицуулж чадаагүй юм. Ус бол хотын хөгжилд тулгарч буй хамгийн том асуудал" гэж Бээжин хотын Намын хорооны байнгын гишүүн, хотын засаг даргын байнгын орлогч Ли Шишян хэлсэн байна.

Түүнчлэн энэхүү шийдвэрийн бас нэг зорилго нь хүн амыг хотын төвөөс захын бүс нутгууд руу тараах аж. 

Бээжин хотод байнгын оршин суудаг хүн амын тоо өнгөрсөн 2015 онд 21.7 сая хүрсэн юм. Тэгвэл хотын эрх баригчид энэ онд тус тоог 22 саяас хэтрүүлэхгүй байхаар зорьж байна. 

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл