Дулаан цаг агаарын улирал болж байгаа энэ үед Хэбэй мужийн Шиань шяний Шяошаосы тосгоны 3600 мү (15мү=1га) үр тарианы дөрвөлжин талбайд хөдөө аж ахуйн техникүүд ачаалалтай ажиллана.
Тосгоны иргэн Жан Чюжяны бодлоор энэхүү бодит хувилбартай "Үр тарианы талбайн дөрвөлжин зураг" нь итгэл найдвар, хариуцлагыг бичсэн байдаг. "Гартаа ам будаа элбэг бол санаа зовохгүй. Улс орон тогтвортой төдийгүй ард түмний сэтгэл ч тогтвортой байна" гэж Жан Чюжян сэтгэл хөдлөн хэлэв.

Шиаошаосы тосгон нь 1975 онд зурсан үр тарианы талбайн дөрвөлжин зурагтай. Энэ "Тосгоны эрдэнэс" нь хэдийгээр бага зэрэг хуучирсан ч жаазалснаар тариалангийн талбай, худаг, зам, мод, ус хамгаалах байгууламжууд тод харагдана. Энэхүү үр тарианы талбайн дөрвөлжин зураг нь 50 гаруй жилийн турш тосгоны хөгжлийг гэрчилсэн бөгөөд Жан Чюжяны гэр бүлийн дөрвөн үеийн үр тариа тариалах мөрөөдлийг тээж ирсэн юм.

Жан Чюжян үр тарианы талбайн дөрвөлжин зургийн түүхийг танилцуулж байгаа нь
Анхны үе "Дулаан хувцаслаж, сайн идэхийг мөрөөддөг". 1960-аад онд Шяошаосы тосгон арван жилийн дотор есөн жил нь үерт нэрвэгдэж, нэг мү талбайгаас авсан буудайн ургац ердөө 100 гаруй кг байжээ. 1968 онд тосгоныг үр тарианы талбайг өөрчилсөн бөгөөд Жан Чюжяны өвөө үүнд оролцжээ. Хэдэн мянган мү талбайг хүрз, шон, жижиг тэргэнцрээ өөрчлөхөд долоон жил зарцуулж, буудайн ургацыг нэг мү талбайгаас гурав, дөрвөн зуун килограмм хүртэл нэмэгдүүлсэн. Тосгоны нягтлан бодогч баг бүрийн үйлдвэрлэлийн талбайг тодорхойлохын тулд дугуйнуудад даавуун тууз уяж, газрын ирмэгээр хэмжиж, 1975 онд үр тарианы талбайн дөрвөлжин зургийг гараар зуржээ. Тэр цагаас хойш дөрвөлжин талбайн зураг нь Шяошаосы тосгоны оршин суугчдын сүнслэг тотем болжээ.
Хоёр дахь үе "Баяжих мөрөөдөл". 1980-аад онд Жан Чюжяны аав Жан Шюэхуа дөрвөлжин талбайн зургийн төлөвлөгөөг гардан авч, хүмүүсийн газар тариалан эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд өрхийн гэрээний хариуцлагын тогтолцоо хэрэгжүүлжээ. Ходоод нь цатгалан болсны дараа тосгоныхон хөвөн тариалж эхэлсэн бөгөөд тосгонд арван мянган юанийн өрх олон байсан мөртөө олон айл гурван хүрдтэй мотоцикль, трактор, хөдөө аж ахуйн жижиг машин худалдан авч, газар тариалангийн үйлдвэрлэл хагас механикжсан байна.
Гурав дахь үе "Шинжлэх ухаан, технологийн мөрөөдөл". 2010 онд Жан Чюжян тосгоны намын салбарын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэрээр хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслүүдийг танилцуулж, цахилгаан, шугам сүлжээний байгууламжийг шинжлэх ухааны үндэслэлтэй болгож, талбайн замыг өргөтгөн, хатууруулж, тариалангийн талбайд том оврын хөдөө аж ахуйн техникийг нэвтрүүлжээ. Орчин үеийн газар тариалангийн паркуудыг байгуулж, газар зохион байгуулалтын эрхийг бусад тариаланчид, аж ахуйн байгууллагад шилжүүлэх, сул талбайг зохицуулах, сайн үр тариалах, удирдлагыг бэхжүүлж, Шяошаосы тосгоныг үр тарианы үйлдвэрлэлийн үзүүлэх бааз болгосон юм. Тус тосгонд жилд хоёр улирал үр тариа тариалдаг бөгөөд нэг мү талбайгаас 1200 кг, жилд 3.7 сая гаруй кг үр тариа авдаг болсон юм.
Дөрөв дэх үе "Сэргээн босголтын мөрөөдөл". "90-ээд оны дараах үеийн" ахмад дайчин Жан Чюжяны хүү Жан Хань Шяошаосы тосгоны намын салбарын шинэ нарийн бичгийн дарга болов. Тэрээр өөрийн улаан буудайгаа нунтаглаж гурил болгож, барааны тэмдэг бүртгүүлж, хошуунд түргэн хоолны газар нээж, гурил, жигнэсэн боов зардаг байжээ. Жан Хань сүүлийн хоёр жилд хөдөө аж ахуйн хөгжлийн үйлчилгээний компани байгуулж, хөдөө тосгоны жорлонгийн ялгадас, тариалангийн талбайн хог хаягдлыг цуглуулж, органик бордоо болгон боловсруулснаар тариалсан газар нь их "тэжээлтэй" болж, илүү чанартай үр тариа үйлдвэрлэх боломжтой болсон юм.
Одоод Жан Хань шиг хөдөө аж ахуйд эргэн ирж буй залуучууд улам олширч, дэвшилтэт санаа, уян хатан сэтгэлгээтэй, хөдөө аж ахуйг өөрийн мэргэжил болгон авч байна. Жан Чюжяний үзэж байгаагаар, талбайн дөрвөлжин зургийн үзэл санаа нь хойч үедээ халдварлаж, энэ нутгийн шинэ тариаланчдад үр тариа тариалах үүрэг хариуцлагыг үеэс үед өвлүүлэн үлдээх урам зориг өгч байна.
