solongonews
Шанхайн олон улсын 25 дахь кино наадам эхлэв
2023-06-09 16:56
Шанхайн олон улсын 25 дахь кино наадам эхлэв.

Өнөөдөр эхэлж байгаа Шанхайн олон улсын 25 дахь кино наадам бол олон улсын кино үйлдвэрлэгчдийн холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын анхны А зэрэглэлийн кино наадам бөгөөд дэлхийн А зэрэглэлийн 15 кино наадмын нэг юм.

Кино наадамд хилийн чанадаас ихээхэн анхаарал хандуулж, бүртгэлийн хугацаанд дэлхийн 128 улс болон бүс нутгийн 8800 шахам бүтээл иржээ. Энэ жилийн кино наадмын дээд шагнал  "Алтан цом" үндсэн төрөл, Азийн шинэ уран бүтээлчид, баримтат кино, хүүхэлдэйн кино, богино хэмжээний кино гэсэн таван хэсгээс бүрдэж байна. Эдгээрээс Япон улсын "Сайн уу, ээж ээ" зэрэг олон улсын кино, баримтат кино, хүүхэлдэйн кинонууд "Алтан цом"-д шалгарсан бөгөөд Шанхайн олон улсын кино наадамд алдартай найруулагчдын шинэ бүтээлүүд цугларч, олон улсын хэмжээнд анх удаа дэлгэцнээ гарах нь улам бүр нэмэгдах болжээ. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл